“В” продакшнаас гараагаа эхэлсэн залуу дуучин Эгшиглэнг цаашдаа дуулах ирээдүйтэй сайн дуучид гэдэг ч түүнийг тойрсон хэл ам салдаггүй. Дуучин бүсгүйн тухай нэг шум гадуур дэгдэж байгаа нь тэрээр хаа сайгүй шоуддаг гэнэ. Тэр ч бүү хэл саяхны нэг өдөр Эгшиглэн Зуун айлд байрлах “Hollywood” бааранд хоёр дүү охидынхоо хамт үүрийн 5 цаг хүртэл наргиж байгаад гарсан аж. Тэдний ээж нь өсвөр насны охидоо аавд нь үлдээгээд Америк хүнтэй суугаад явсан гэдэг ч харин охидын аав, эцэг хүнийхээ үүргийг биелүүлж гурван охиноо юугаар ч дутаалгүй өсгөсөн гэдэг. Эгшиглэн эгчийн хувьд хоёр дүүдээ “үлгэр дуурайл” үзүүлэх ёстой боловч мань хүн тэр тал дээрээ жаахан сул бололтой. Гэтэл “Үлгэр дуурайлал” болох нь битгий хэл, дүү нар дагуулаад бэл муутай оюутнуудын үйлчлүүлдэг бааранд хамт пиво уугаад сууж байна гэхээр тийм ч сайн эгч биш гэдэг нь илт байгаа юм. Бааранд наргиж байгаа хүмүүс Эгшиглэнг хоёр дүүгийнхээ хамт үеийн юм шиг тайчих шахам бүжиглэж байхыг нь хараад “арай өөр томоохон бааранд орж болоогүй юм байх даа” хэмээн шивнэлдэж суужээ. Эгшиглэнгийн хоёр дүү 2009 оны “Univers best songs” тэмцээнд оролцож дөрөвдүгээр шатны шалгаруулалт хүртэл амжилттай явсан боловч сүүлийн шалгаруулалт болох үед урьд орой нь хэт шоудсаны улмаас бэлтгэлээ сайн хийгээгүй хэмээн шүүгчдээс нэлээн ширүүн зэмлэл хүртээд хасагдаж байсныг та санаж байгаа байх. Эгшиглэнгийн хувьд олны танил гэдэг утгаараа хэтэвч нимгэн гэгддэг оюутнуудын үйлчлүүлдэг бааранд дүү нартайгаа шоудна гэдэг арай л боломгүй юм. Тэгэхээр Эгшиглэн минь дараа хоёр дүүтэйгээ бааранд орохоор бол олны нүднээс далдуур, арай гайгүйхэн шиг бааранд орвол зүгээр болов уу гэж ярих нэгэн цөөнгүй байна.
Б.Даваахүү.Zindaa.mn.
Сэтгэгдэл ( 2 )
Хаана орох нь чамд ямар пад байнаа эргүү гөлгөө. Хүнийг муулах гээд байж ядхын. Одооны эрчүүд гэж охидоос дор болчихсон\n
Хаана ч орсон хүний эрх биздээ?бүүр харлуулах гээд чичэрсэн харагдаж байна инээдтэй юм