Эвлэгхэн хоолой, дэгжин хувцаслалтаараа олны анхаарлыг багаасаа л татаж ирсэн дуучин Т.Амина охин өдгөө чадварлаг мэргэжлийн дуучин болжээ. Тэр ч бүү хэл улстөрд хөл тавих гараагаа аль хэдий эхэлсэн нэгэн.
1. Багаасаа дуулсан дуучин Т.Амина хүүхэд байхдаа “Каспер” дуугаараа анх олны танил болж байлаа.
2. Монгол орныхоо 21 аймагт тоглолтоо хийж явдаг байсан сэргэлэн, бяцхан охин UBS телевизийн “Universe best songs” наадмын шилдэг 25-д үлдэж үзэгч фэнүүдээ баярлуулж байсан.
3. Харин одоо тэрээр мэргэжилийн дуучин болсон бөгөөд Улсын филармонийн гоцлол дуучин болжээ.
4. Тэрээр багаасаа л хүүхдийн ордонд дуулаачийн дугуйланд явдаг байсан нь өдгөө ийнхүү амжилтанд хүрэхэд нь нөлөөлсөн нь тодорхой.
5.Амина оюутан болсон цагаасаа л ажил хийж хөдөлмөрийн үр шим гээч зүйлийг биеэрээ мэдэрчээ.
6. Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын лавлан мэдээлэгчээр ажилладаг байсан тэрээр ер нь эрт ажил хийгээд эхлэхээр хөдөлмөрийн үр шим, мөнгөний үнэ цэнийг илүү мэдэрдэг болдог юм байна хэмээн хэлсэн удаатай.
7. Аминаг төмөр замд ажлаа хийгээд сууж байхад "Хүүе Амина байна" гэж гайхах хүмүүс цөөнгүй.
8. Төмөр замд ажиллах болсон нь гэр бүлээс нь улбаатай ч цаашдаа тэрээр урлагаараа явна хэмээж байсан ч улстөрд түүнд сонирхолтой санагдсан бололтой.
9. Түүнийг бага байхад ээж нь сайн менежер байсан бол хоёр ах аав нь шилдэг шүүмжлэгчид байжээ.
10.Тэрбээр энэ тухайгаа “Би шүүмжлэл дунд өссөн хэн нэгнийг хатуу үг хэллээ гээд сэтгэлээр унаад байдаггүй” гэж байсан юм.
11. Дуучин маань шилдэг 25-д үлдэж чадсанаараа “Зүрхэнд гэрэлтэх од” кинонд тоглосон.
12. Хүнд буруу өгөхөөсөө илүү, алдаагаа өөрөөсөө эрж хайдаг нэгэн.
13. Мөрөөдлөө зорилго болгож чаддагаараа өөртөө баярладаг бөгөөд өөрийг нь гайхалтай ирээдүй хүлээж байгаа гэдгийг мэддэг тэрээр урлагийнхаа төлөө дайчин зүтгэж чадна гэдгээ хэлсэн билээ.
14. Аз жаргал энгийн байх тусмаа сайхан гэж ярьдаг эгэл жирийн дуучин бүсгүй.
15. Түүний хэлэх дуртай үг “Хорвоо дэлхий уужим байна, хийх зүйл их байна”
16. Саяхан МАН-д гишүүнээр элссэн бөгөөд намын дэргэдэх “Нийгмийн ардчилал” Монголын оюутны холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Үүгээрээ улстөр, нийгмийн идэвхи сайтай нэгэн гэдгээ харуулсан.
17. Түүнийг С.Жавхлан ахынхаа араас улс төрд орохоор зэхэж байна хэмээн харах хүмүүс бий.
18. Дуучин маань хэр баргийн эрчүүдтэй нэр холбогддоггүй. Харин “тусгай салаа” киноны Сүлд буюу А.Алтанхуягтай Сэлэнгэ аймагруу явж байгаад осолд орсноор нэр холбогдох болжээ.
19. Дуучин маань монголоо гэсэн сэтгэлтэй явдагаа нуудаггүй.
20. "Эх оронч сэтгэлгээ гэдэг үг зүгээр нэг чихнийхээ хажуугаар өнгөрөөх үг биш шүү, залуусаа" хэмээн уриалсан "Эх оронч" түүний талаар хүмүүс ч тэр ч өөрөө ч тэр хэр тааруу коммент үлдээдэггүй аж.

Сэтгэгдэл ( 13 )
болсон болоогуй буруу солгой дуугаа дуулаад улаан -уд. эрээн хох хотоор явсан шиг байвал аминд чинь олзийтэй байх шуу . чадахгуй юмаар оролдвол яадгийг хар миний дуу. одоо тэр номтойбаяр гэж инээдмийн алиа юмны араас орв доо дуу минь.

энуугээр л улс тор дутав гэж. улс тор яриад эхэлвэл одоо яанаа богс улайх хуний тоо нэгээр нэмэгдэнэ дээ
энуугээр л улс тор дутав гэж. улс тор яриад эхэлвэл одоо яанаа богс улайх хуний тоо нэгээр нэмэгдэнэ дээ
ee ene odoo yag yu we icheesei
uneheer chadaltai hoolootoi. Tselmuuniig hol orhino doo.
mundag shvv
uuriiguu altan gadas geed bodchih umaa joohon um uzeed.
mundag sh dee amjilt huurhun ohin
mundag ohin
mundag ohin