Монголын ард түмэндээ хэдийнээ танил болсон нийтийн дууны төлөөлөл болсон дуучин П.Жимсээ “Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууны нэрээр нэрлэгдсэн уран бүтээлийн анхны тоглолтоо үзэгч фэнүүдийнхээ мэлмийд ганцхан удаа толилуулах гэж байна. Тоглолт 5 дугаар сарын 01-нд 19:20 минутаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглогдоно. Тус тоглолтод МУУГЗ Г.Мэнд-Оёоо, МУУГЗ Ч.Сангидоржын болоод хөгжмийн зохиолч МУСГЗ Л.Балхжавын аяалгуу, сэтгүүлч, яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазарын шүлэг “Өмөөрөх эх орон”, МУСТА Б.Пүрэвсүрэнгийн аяалгуу “Хослон жаргая”, Найданжавын шүлэг Баянмөнхийн аялгуу “Хайрын бороо”, Б.Лувсандоржийн шүлэг, 3.Батсүхийн аяалгуу “Таван эрдэнэ”, МҮОНТ-ийн бүтээл болох “Амьдрал чиний төлөө” хэмээх 70 ангит киноны дуу “Амьдрал жаргалын дуулал” гэх мэт монголын дууны урлагийн нэрт төлөөлөгч нарын сор болсон олон гайхалтай уран бүтээлүүдийг эгшиглүүлэх аж. Түүнчлэн тоглолтод Монгол улсын “Ятгын чуулга”, бүжгийн “Хатан туул” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )