УИХ-д ураг бололцсон хүмүүс цөөнгүй. УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн охин Мандхай, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хүү Соёмбо нар хайр сэтгэлийн холбоогоо бататган сайхан амьдарч байгаа. Харин тэдний шийрийг хатаах бас нэг сайхан хос удахгүй гарч ирэх нь бололтой. Тэдний араас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн охин Номин, МАХН-ын дарга Ц.Шинэбаярын хүү Бямбаа хоёр уулзаж учран сайхан үерхдэг аж. МАН, МАХН нэрнээс болж тангараг тасрахаа алдаж, нэгийгээ үзэж яваа “У.Хүрэлсүх дарга, Ц.Шинэбаяр гишүүн нар хүү, охин хоёрынхоо асуудлыг яаж шийдэх бол” гэж учир мэдэх хүмүүс хүлээж байна. Хувьсгалын ажил, хувийн амьдрал хоёр тусдаа болохоор нэг нартай өдөр У.Хүрэлсүх дарга, Ц.Шинэбаяр гишүүн хоёр найрын ширээний ард тэврэлдээд суух ч юм билүү.
Ө.Яруу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )