Backstreet Boys-ийнхон алдрын алтан одонд нэрээ мөнхөллөө

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Америкийн алдарт хөвгүүдийн хамтлаг Backstreet Boys-ийнхон Холливудын алдрын алтан одонд нэрээ мөнхөллөө. Тус хамтлагийнхан 20 жилийн турш урлагийн тайзнаа уран бүтээлээ хийсээр ирсэн. Арын гудамжны хөвгүүд алдрын алтан одоо нээх ажиллагаанд тавуулаа буюу бүрэн бүрэлдэхүүнээрэ ирсэн байна. Хамтлагийн гишүүд болох Ник Картер, Эй Жей Маклин, Хоуи Дороф, Кевин Ричардсон, Брайан Литрелл нар хэдийгээр энэхүү 20 жилийн хугацаанд үе үе тарсан ч гэсэн эргэж хамтлагтаа ирсээр байсан юм. Мөн тус хамтлаг нь гишүүдээ огт солиогүй, хэвээрээ үлдэж чадсан цөөхөн хөвгүүдийн хамтлагийн нэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top