Дэлхийг байлдан дагуулж буй домогт “Aerosmith” хамтлаг болон рэппэр PSY, Cee Lo Green нар Сингапур улсад анх удаа зохион байгуулагдах “Social Star Awards”-т оролцохоор болжээ. Тус наадам нь дэлхийн хамгийн нэртэй, онлайн ертөнцөд танигдсан оддыг шалгаруулдгаараа онцлог юм. Энэ удаа “The Singapore Social” нэртэй бүх оддын шоу тоглолттойгоор нээлтээ хийх аж. Тус наадамд “Aerosmith”, Psy, Cee Lo Green нараас гадна Азийн алдартай охидын хамтлаг “Blush”, залуу дуучин Жастин Бибер нар мөн оролцох юм байна.
Олны танил, соло дуучин номнаццид Facebook-т 52 сая, твиттерт 37 сая найзтай дуучин Жастин болон дуучин Рианна, Кети Пери, рэппэр PSY нар нэр дэвшжээ. Шилдгүүдийг онлайн ертөнцөд хамгийн олон шүтэн бишрэгчдийн санал авснаар нь шалгаруулах юм.

Сэтгэгдэл ( 0 )