Монголын толгой баячуудын охид хаана, юу хийдэг нь хэнд ч болов сонин байх болов уу. Тэгвэл тэдгээрээс заримыг нь өгүүлье. “МАК”-ын Нямтайширын охин Н.Цэлмүүн аавынхаа компанид ажилладаг бөгөөд гурван жилийн өмнө Хэнтийн Хэрлэнгийн хөдөө аралд улс төр, бизнесийн хүрээний томчууд хөлхсөн цуутай хурим хийж байсан. Саяхан нэгэн хүлээн авалтанд Нямтайширын охин Цэлмүүн дэлхийн од Леди Гагатай ижилхэн хувцас өмсөж ирж олныг шуугиулсан юм. Монголын толгой баяны охин дэлхийн одтой эн зэрэгцэх юм эдэлж хэрэглэх нь болохгүй нь юу байхав. Түүнчлэн олноо “Женко” хэмээх нэрээр алдаршсан Баттулгын том охин аавынхаа “Баянгол” зочид буудалд ажилладаг аж. Харин бага охин Номин нь Солонгост сурч байгаа юм билээ. “Женко”-гийн охин Б.Номин өнгөрсөн жил Цонжин болдогт Гиннесийн номд орохоор том монгол гутал урлаж тавьсан чамгүй хөдөлмөрч охин. Харин “Гацуурт”-ын Чинбатын охин Номин-Эрдэнэ таван одтой дэлхийн жишигт хүрсэн буудлаа удирдаж ажилладаг гэнэ. Угийн менежмент сайтай Номин охин оны эхний өдөр Монголын толгой баячуудын бүгдийг нь Тэрэлж дэх зочид буудалдаа цуглуулж нижгэр шоуддаг жишиг тогтоосон гэсэн шүү. Монголын толгой баячууд гэж нэрлэгддэг эрхмүүдийн охид ийнхүү тус бүрнээ байгууллага, компаниудаа удирдан ажиллаж байна.
Б.Даваахүү.Zindaa.mn.
Сэтгэгдэл ( 0 )