“Шарталт” инээдмийн кино өнөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

“Милл” кино компанийн хоёр дахь бүтээл “Шарталт” инээдмийн уран сайхны кино өнөөдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. Уг киноны найруулагчаар Л.Лхагважаргал, продюсероор Д.Мөнхбат ажилласан бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, Б.Баатархүү, Б.Бямбацогт нар тогложээ.

Энэхүү шинэ уран бүтээлдээ өнөөгийн нийгэмд хэн хүний сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал болоод буй архидалтын талаар хөнджээ. Тэд хэт их газар авсан архидалт чухам юунд хүргэж байгааг залууст сургамж болгох үүднээс уг киногоо хийсэн хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top