Жүжигчний карьер хөөсөн П.Шүүдэрцэцэгийн тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Мисс загвар өмсөгч гэх олон тодотголтой П.Шүүдэрцэцэг кино урлагт хүчээ сорин хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглоод амжсан. Тэрбээр мэргэжлийн жүжигчин биш гэхэд дүрүүдээ чадварлагаар бүтээсэн авъяаслаг бүсгүй бөгөөд үзэгч олондоо нэрээ дуурсгаад явж байна. Ихийг хийж бүтээхийн төлөө зорьж яваа эрч хүчтэй залуухан нэгэн бүсгүй олны анхаарлын төвд байна.

1. Тэрбээр миссийн карьерээ орхиж жүжигчний карьер хөөх болсон.

2. Шүүдэрцэцэгийн удамд урлагийн хүмүүс цөөнгүй байжээ. Түүнд удмынх нь авъяас нөлөөлсөн бололтой.

3. Тэр ч утгаараа урлагт хайртай бас элэгтэй нэгэн.

4. Тэрбээр айлын ганц охин бөгөөд нилээн эрх охин байсан бөгөөд өдгөө ч эрх зангаа тавиагүй гэнэ лээ.

5. Шүүдэрээ одоо ХААИС-ийн оюутан. ХААИС-д сурахыг нь гэрийхэн нь санал болгосон аж. Гэсэн ч сурна чиг, бүтээнэ чиг, жүжиглэнэ чиг хэмээн явж буй.

6. Долоон настайгаасаа бүжиглэж эхэлсэн нь түүний галбирыг зөв хөгжихөд ихээхэн нэмэр болсон гэдэг.

7. Тэр бас чамгүй шүлэгч нэгэн. Өөрийнхөө сэтгэлийг онгойлгох нэг арга нь шүлэг тэрлэх ч гэж болно.

8. Түүнийг ойр дотныхон нь “хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хүнд хар муу юм санахгүй дотроосоо гэрэлтэхийг хүсдэг нэгэн” гэж тодорхойлдог байна.

9. Шүүдэрцэцэгийн өндөр “Мисс монголиа” наадмын тэргүүн миссийн заасан өндрийн стандартад хүрдэггүй. Тэргүүн мисс болоход намхан нуруу нь "саад" болдог байна.

10. Түүнд эротик кинонд тоглох санал иржээ. Тэрээр мэргэжлийн жүжигчин биш дээрээс нь нас, цаг хугацаа нь болоогүй болохоор зөвшөөрөөгүй аж.

11. Бусдын жишгийг даган гоо сайхны мэс засалд орон хамраа өндөрлөсөн гэдэг хэдий ч "ориг" хамраа өмөөрөн шүлэг тэрлэж байсан удаатай.

12. Үнэхээр мэс заслын ширээнээс одоогийн энэ төрхөө олж авсан уу, үгүй юу гэдэг нь тодорхой бус.

13. Өөрийг нь хүндэлдэг чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилдаг хүнийг ирээдүйн ханиа байгаасай гэж мөрөөддөг.

14. Түүнд урлагийн хүмүүс л зөв сайхан энергитэй санагддаг гэсэн. Бусад мэргэжлийн хүн ямар санагддаг бол?

15. Түүний сонин содон хобби нь өөрийгөө толинд харж байгаад патиараа авах. Ингэж авсан зураг чамгүй олон бий.

16. Мэдлэг боловсрол, хүнтэй харилцах харилцаа, биеэ авч явах байдал, хүнтэй яаж харилцах гээд сайхан эмэгтэй болохын тулд суралцаж яваа түүнийг "боловсроогүй жимс"-тэй зүйрлэж болохоор. Тэр эротик кинонд тоглох саналаар яг ийм шалтгаанаар татгалзсан учраас ингж нэрлэж болно.

17. Шүүдэрцэцэгийн хувьд гадаад болон дотоод гоо сайхнаараа аль алинаар нь гоёх дуртай.

18. Дотоод гоо сайхан нь хүн чанар сайхан, сэтгэл хэмээдэг. Ийм чанар дутагдсан нийгэмд боддог л бодол.

19. Эгэл жирийн амьдрал, амар амгаланг эрхэмлэж буйгаа илэрхийлсэн жүжигчин бүсгүйг зарим хүмүүс шүүмжилж “Жүжигчин хүн энгийн байна гэдэг байж боломгүй зүйл. Өөрийн дуртай мэргэжлээр ажиллаж байгаа гэсэн атлаа яагаад энгийн амьдрал хүсээд байгааг чинь ойлгохгүй байна” хэмээн эгдүүцсэн аж.

 20. Мэдээж хэрэг, жүжигчин бүсгүйн мөрөөдөл хүн бүрт таалагдах албагүй учраас энэ бүхнийг хувь хүний сонголт гэсэн нь дээр биз ээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ургамал.(124.158.69.138) 2026 оны 01 сарын 29

Нэг байдаг л шар толгой эргүүлж эргүүлж....... чаргуулдан чаргуулдан авч суучихаад тэнэгтэж олон юм ярих хэрэггүй дээ. Тэр нь хаячихвал яаж монголдоо ирж олны нүүрийг яаж харна гэж бодохгүй л тэнэгтэх юм. Үнэхээр дотроосоо гэрэлтэхийг ойлгодог юм бол дуугүй л даруухан баймаар, ойлгоогүй л дээ, чааваас.

4  |  2
bold(122.254.127.66) 2025 оны 03 сарын 13

saihan tach sexdmeer bnaa chamtai oooooooo

2  |  3
Dur buteesen genee kk(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

dur buteenee gedeg chine mash tom zuil . Delgestiim buteeld oroltsson gej yri setguulchee

1  |  0
Top