УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр олон асуудлыг хэлэлцсэн. Энэ бүгдээс олны анхаарлыг татаж, гишүүдийн дунд маргаан өрнүүлсэн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Ганзоригийг томилох, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал байлаа. Энэ үеэр гишүүдийн дунд өрнөсөн халуухан маргаан болон хэлсэн үгнүүдээс иш татья.
10. Н.Алтанхуяг: -“Манай Турк” гэж хэлснийхээ төлөө буруутаж байгаа юмуу, би. Тэгвэл одоо “Манай Ардын намынхан” гээд хэлчихвэл энэ намын гишүүн болчихжээ гэж хардах уу, бас.
11. Д.Хаянхярваа: -Ерөнхий сайд хуулиа зөрчиж, хамаатан саднаа төрийн албанд томилж, тендерийн будлианд оролцож, гадаад орнуудтайгаа бүдүүлэг харьцах эрхтэй юм байна. Ийм дархан эрхтэй, давхар мэдэлтэй хүнийг огцруулах гэсэн мөхөс биднийгээ уучилна уу. Та түм бум насалж, хуулиа зөрчөөрэй.
12. О.Содбилэг: -Үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөөг минь боогдуулж эхэлсэн. Удахгүй бодож сэтгэх, хүсч мөрөөдөхийг минь хориглож, амыг минь “таглах” байх даа.
13. Д.Лүндээжанцан: -Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй энэ Засгийн газарт “Шинэчлэлийн” гэх үг гоёдоод байна.
14. Ц.Оюунгэрэл: -Түүх соёлын дурсгалт зүйлс, Лениний музейн үзмэрүүдийг өмнөх Засгийн газар бидэнд хүлээлгэж өгөөгүй. Үүнд чинь хэрэг үүсгэж, хуулийн хариуцлага тооцохоор болсныг дарамт гэж битгий үзээрэй, МАН-ынхаан.
15. Ж.Батзандан: -Наймхан сартай “Шинэчлэлийн” Засгийн газрыг унагах гэж улайрахаа боль. Өөрсдөө тийм цэвэр тунгалаг, ариухан хүмүүс гэж үү. Танай нам дотор хулгайч, луйварчин, авилгач нөхдүүд олон байгаа. Аль ч үеийн сайд нар “Сайн” гэж хэлүүлж байгаагүй дээ.
16. Н.Энхболд: -Тэгж яривал, өмнөх Засгийн газар байгуулагдаад бас л найман сарын нүүр үзэж байхад АН-ынхан огцруулах гээд гүйж явсан биз дээ. Тэрийг чинь бид мартаагүй шүү.
17. М.Энхболд: -Юм л бол нүүрс, бензин шатахуун гээд ярих юм. Та нарын хийж бүтээсэн гэж яриад байгаа энэ ажлуудыг чинь өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн юм, за юу.
18. С.Бямбацогт: -Айлын эрх хүүхдүүд шиг энэ Засгийн газрын сайд нар бүр толгой гарч суух нь ээ. Н.Алтанхуяг сайд хэтэрхий дураар нь байлгаад сурчихсан бололтой.
19. С.Эрдэнэ: -Уйлан дуугарсаар байж төсвийн 11 тэрбум төгрөгөөр Тусгаар тогтнолын гэх тансаг ордон бариулчихаад одоо тар нар тоглолт хийж, түрээслээд сууж байгаа биз дээ.
20. Д.Эрдэнэбат: -Төр үймүүлэх гэсэн хогийн ургамлуудыг өдий хүртэл тэжээж ирсэн нь бидний алдаа болж. МАН-ынханд ингэж тоглохыг хэзээ ч зөвшөөрөхгүй.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )
unen нэртэй зочин зөв хэллээ.