“Эх орон - Тусгаар тогтнол - Шударга ёс” хөдөлгөөнийхөн эрх баригчдад "муухай" чадуулжээ. Бүх ард түмний хуралдайгаа төрийн ордонд хийнэ гэж зургаан сая төгрөг төлж гэрээ байгуулсан ч төрийн ёслолын алба хуралдах өдрөөс нь хоёр хоногийн өмнө мурьчихаж. "Орох оронгүй" болсон хөдөлгөөнийхөн “UB Palace”-д зээлээр хуралдайгаа явуулж, төлбөрийг араас нь хийсэн гэх. Үүнээсээ болж хурлын заалны мөнгөгүй байж хуралдай зарласан давхар онигоонд хөдөлгөөнийхөн орж, эрх баригчдад илүү их хонзогнох шалтгаан нэмсэн юм байх.
Ө.Яруу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )