Хүрэлсүхийн хүмүүс ногоон гэрлээр дэвшиж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Байгаль орчин, гол мөрөн, уул ус гээд ер нь болж бүтэхгүй олон хэл ам БОАЖЯамтай  холбоотой. Энэ мэт бүх болж бүтэхгүй асуудлуудад тус яамны  төрийн нарийн бичгийн дарга Батсуурь хариуцлага хүлээж таарна. Тэгээд ч төрсөн охиноо яамныхаа санхүүгийн газрын даргаар тавьж, бүхэл бүтэн яамны хөрөнгө мөнгө санхүүгийн асуудлыг нэг гэр бүл мэдэж захирч болох уу гээд хэл ам  тасрахгүй байгаа бөгөөд удахгүй дараагийнхаа хүнд суудлаа тавьж өгөхөөр болсон байна. БОАЖЯ-ны нарийн бичгийн даргын эрхэм суудалд зүүний хүчний холбооны нарийн бичгийн дарга Батбаяр хэмээх залуу сонгогдох магадлал өндөртэй байгаа гэнэ. Сонгууль дөхөж байгаа болохоор фракци бүлэглэл бүр хүмүүсээ чухал албан тушаалд тавьж, олон нийтэд таниулах, улмаар 2012 онд нэр дэвшүүлэх бэлтгэлийг нь одооноос хангахаар өрсөлдөж байна.

З.Марал. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top