Энэ чинь ариун явдал уу. Шууд ойлгогдохоор гол асуудалдаа орьё. Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд , нэг үгээр 77.1-д нь “Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний гишүүд нь хүн ам, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй” гээд заачихаж.Тиймдээ ч тэд өөрийн мэдэлд байгаа өмчөө захиран зарцуулах, тушаал шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй. Гэтэл өнөөдөр улс төрийн хүрээнд, бас ч үгүй иргэдийн дунд гол асуудал болоод байгаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний хамсаатан гээд байгаа хүмүүст оноосон ял, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг дуулиан тариад удлаа.Тэднийг буруутгасан “Өргөө” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар(НӨҮГ)- ын тухайд энэ удаа дэлгэрэнгүй тайлагная.
Яг үнэн нь: Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийнбүрэн эрхийн дагуу 188 дугаар тогтоол гарч “Өргөө” НӨҮГ татан буугджээ. Ингэхдээ хуульд заасан төрийн өмчит хөрөнгийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор бусад этгээдийн хөрөнгийг нэмж оруулах гэсэн заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 555 дугаар тогтоолоор “Өргөө” зочид буудлыг хувьчлан, нэг хэсгийг нь “Хар дун” компанид эзэмшүүлэн нийт хөрөнгийн 25 хувьтай тэнцэх буюу 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг суулгуулж, үндсэндээ “Дун өргөө” гэх шинэхэн компани байгуулагдсан түүх маш эртнийх.Үр дүн нь ашигтай ажилладаг өндөр зэрэглэлийн зочид буудал үйл ажиллагаа явуулж, 2011 оноос “ашигтай ажилласны ногдол” хэмээн Улаанбаатар хотод ашиг төлж эхэлжээ.
Энэ гол асуудал биш.Хувьчилсан, хамтарсан ажил бүгд хуулийн дагуу явагдлаа гэдгийг 2008 оны зургадугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн, Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаанаас гарсан 86 тоот тогтоол гэрчилнэ.
Гол асуудал. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хурлаас гаргасан 188 дугаар тогтоол бол нийт гишүүдийн хамтран гаргасан шийдвэрийн үр дүн. Тэдний өмнөөс тухайн үеийн НИТХ-ын дарга байсан Н.Болормаа дарамтлах замаар тушаал үйлдээгүй. Гэтэл түүнийг хурлын тэргүүлэгч байсных нь төлөө ч юм уу, аль эсвэл дургүйдээ ч тэр үү ямартай ч эчнээ ялтан болгочихоод байгааг бид мэднэ. Нэг үгээр бол УИХ, Засгийн газрын гишүүдийнхамтарсан шийдвэр буруутлаа гэхэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь хариуцлага хүлээдэггүйтэй адил. Тэгэхээр НИТХ-аас гарсан нийт гишүүдийнхээ шийдвэрийн өмнөөс иргэн Н.Болормаа ял үүрэх ёс хаана ч байхгүй. Үүн дээр жич нэмэхэдНийслэлийн захирагч асан Ц.Батбаяр, Н.Болормаа нарт хавчуулагдан Д.Дуламсүрэн гэх этгээд ял үүрчихээд байгаа. Уг нь бол тэр хүн чинь асуудал танилцуулах л эрх бүхий албан тушаалтан юм байна лээ шүү дээ. Гэтэл түүнийгмөн л ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүйнх нь төлөө буруутгаад байгаа нь ариун явдал мөн үү.Хуулиа мэддэг, түүнийгээ дээдэлдэг шүүгч бүхэн үүнд хариулна биз.Учир нь Хамтын шийдвэрийн төлөө нэг хүн хариуцлага хүлээдэггүйг Эрүүгийн хуулийн 8.1-т заасан байгаа.
Эргээд хувьчлалын асуудалдаа орьё. Хожим нь манай мундаг мөрдөгчид “Өргөө” зочид буудлын 453.7 сая төгрөгийн хөрөнгө Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанид шилжүүлэгдчихэж гэсэн ноцтой баримт олоод ирэх нь тэр. Гэхдээ нотлох баримт хаана ч байхгүй.Зүгээр л тэд хов болгож ярьсан яриаг баримт болгон хадгаласан хэрэг.Жинхэнэ үнэн гэвэл “Хар дун” компани нь 2007 оны аравдугаар сарын 9-ний өдөр Б.Хуяг гэх хүний нэр дээр байгуулагджээ. Тус компани нь нэг гишүүнтэй бөгөөд тэр нь Б.Хуяг. Захирал нь Б.Хуяг.Энэ тухай хэрэг бүрдүүлэлтийн дугаар хавтас, 170-172 дугаар хуудсанд бий. Өөр нэг нотолгоо нь “Хар дун” ХХК байгуулагдаж байх үед Э.Батшугар нь гадаадад сурч, амьдардагжаахан хүү байсан баталгаа нь түүний гадаад паспорт дээр тодорхой бий. Тэгэхээр мөрдөн байцаагч, прокуроор шүүхийнхний нотолгоо болгон яриад байгаа байгаа зүйл нь юу болж хувирах вэ. Илтээр үнэнийг мушгин, илэрхий буруу дүгнэлт гаргасан болж таарах нь.
Дараагийн асуудалд. Б.Хуяг гэх хүн нь “Өргөө” зочид буудлын хувийг эзэмшихдээ нэг ч төгрөгийг үнэгүй буюу, зүгээр аваагүй нь тодорхой байдаг. Анх “Өргөө”-г хувьчилж байхад тухайн байгууллагын үнэлгээг “Ю Би Пропертиз” үнэлгээний компани хийж, 468 сая төгрөгөөр тогтоосон байдаг. Тэгээд ч нэг талаас Нийслэл 468 сая төгрөг гаргаж, нөгөө талаас “Хар дун” ХХК 1.4 тэрбум гаргаснаас 25:75-ийн харьцаагаар эзэмшил тогтжээ. Энэ тухай хавтас хэргийн 6 дугаар хавтас, 32-35 дугаар хуудаст тодорхой бий.
Одоо харин ямар учраас “Хар дун” гэх компани улсад их хэмжээний хохирол учруулчихав гэдэг асуулт урган гарна. Үүний шалтгаан маш энгийн.Хожим нь Н.Энхбаяр, Ц.Батбаяр, Н.Болормаа гээд бас бус хүмүүст заавал ял оноохын тулд Авлигатай тэмцэх газраас “Өргөө” зочид буудлыг дахин үнэлүүлэх ажлыг эхлүүлэв. Ингэхдээ тэд өөрсдөө хууль зөрчин “ХҮТ” гэх үнэлгээ хийх зөвшөөрөлгүй компаниарүнэлгээ хийлгэсэндээ тулгуурлан өнөөдрийн ээдрээт шүүх хурал үргэлжилсээр байгаа юм. Товч дурьдвал2010 онд УИХ-аас “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийг хэлэлцэн баталсны дараа 2010 оны тавдугаар сарын 13-ны өдөр Сангийн сайдын 112 тоот тушаал гарч, шинэ журам батлагдсан. Энэхүү журам гарч байгаатай холбогдууланүнэлгээний компаниуд шинээр тусгай зөвшөөрөл авах ёстой байсан байтал“ХҮТ” компани нь тусгай зөвшөөрлөө аваагүй байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддогбөгөөд тэрхүү нотлох баримтад “ХҮТ” компани нь 2007 оны Сангийн сайдын 353 дугаар тушаалаар батлагдсанХөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй (Хавтаст хэрэг, 8-р хавтас, 51-р хуудас) гэсэнтэмдэглэгээ хийгдсэн нь бий. Энэ нь тус компани үнэлгээний болон шинжээчийн ажил хийх эрхгүй болсонбайсан гэсэн үг.Тэгэхээр хуулиа баримталдаггүй хүмүүс бусдад хууль зааж дийлэх үү.
За яахав тэрхүү үнэлгээний газар нь зөвшөөрөлтэй байгаад үнэлгээ хийлээ гэж тооцоход Улаанбаатар хотын өмнө нь үнэлүүлсэн үнэлгээ 468 сая төгрөг байгаад “ХҮТ” компанийн үнэлгээрээ “Өргөө” зочид буудал 605 сая төгрөг болж л дээ.Үүний зөрүү 135 сая төгрөг. Зөрүү гарлаа гэнгүүт л хэрэг бүрдүүлэгчид уухайн тас шүүрч аваад “улсыг хохироочихож” гээд байснаас биш ямар учиртай мөнгөний зөрүү гарав гэдэгт хэн ч дүн шинжилгээ хийсэнгүй. Тэгвэл учрыг тодруулбал“Өргөө” зочид буудалд багтдаг хуучин ясны сүрьеэгийн эмнэлгийн гал зуухны байр байсан “Дүнжингарав” хэмээх 60 орчим жилийн өмнө баригдсан8 жижиг өрөөтэй барилгыг өмнөнь үнэлээгүй байсныг “ХҮТ”-ийнхэн олоод харчихаж. Яагаад үнэлээгүй байсныг нь ухвал Байгаль орчны яамнаас “Өргөө” зочид буудлын нэр дээр тэрхүү барилгын газар доорх өрөөнүүдийг шилжүүлэн өгөөгүй байсан учраас үнэлгээ хийлгэх боломжгүй байсан гэдэг. Гэтэл “ХҮТ” компани Авлигатай тэмцэх газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу зочид буудалд үнэлгээ хийхдээ ямар ч бичиг баримтгүйгээр, нарийн хэмжээ, координатыг тооцолгүйгээр хийсвэр үнэлгээ тогтоосон нь өнөөдрийн 135 сая төгрөг болж олон хүнийг гэмт хэрэг рүү чирэх үндэс болсон юм.
Эцэст нь бичихэд “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуудалд ч, Нийслэл өмчөө захиран зарцуулсан ажилд ч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ямар холбоотой байсныг баримтаар нотлох нэгчшүүгч, прокуроор гарч ирээгүйг тодотгоё.
Үргэлжлэл бий
Х.Буян
Сэтгэгдэл ( 7 )
Gattulgiin 500 sayar avsan talh chihriin uildveriin derged yu ch bish l yum bna shuu dee terend dahin unelgee hiilgeech barag 100/1-d hurehgui yum bna shuu dee
uuruu bichee yu da
baichingiin neg orzoor olon huneer togloh ni dee eh ornoo zarg bajgigzidad jmar jl onoog bui hi haragdahgui um ug ni huuli hun buhend igil uilzilbel ardzilal heggih baih daa
enhbayariig helmegduulen zailuulah zamaar elbegdorj dahin songogdohiig l oroldoj bna. iim archaagui arga hereglej baigaa elbegdorj unendee archaagui amisgaa yum daa
enhbayariig helmegduulen zailuulah zamaar elbegdorj dahin songogdohiig l oroldoj bna. iim archaagui arga hereglej baigaa elbegdorj unendee archaagui amisgaa yum daa
enhbayariig helmegduulen zailuulah zamaar elbegdorj dahin songogdohiig l oroldoj bna. iim archaagui arga hereglej baigaa elbegdorj unendee archaagui amisgaa yum daa
enhbayariig helmegduulen zailuulah zamaar elbegdorj dahin songogdohiig l oroldoj bna. iim archaagui arga hereglej baigaa elbegdorj unendee archaagui amisgaa yum daa