Эрэн сурвалжлагдаж байсан гадаадын иргэнийг баривчилж, албадан гаргалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 19


Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид баривчлан, арваннэгдүгээр сарын 16-ны өдөр албадан гаргаж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад дахин ирэх эрхийг хязгаарлалаа. 

Тэрээр нутагтаа эрүүгийн гэмт хэргийн учир удаа дараа ял шийтгэгдэж байсан, дахин гэмт хэрэг үйлдэн Монгол Улс руу оргон зугтаж, хуурамч бичиг баримт үйлдэн оршин суух зөвшөөрөл авсан байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top