ХӨСҮТ | Хүүхдэд дур мэдэн гэрээр УТЛАГА эмчилгээ хийж болохгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 18

 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2024.11.18) томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр "Мариалаг хүүхдүүд харшлын суурьтай байх нь элбэг байна. Эдгээр хүүхдүүд өвдсөн тохиолдолд шууд цээж нь шуугидаг. Цээж нь шуугисан хүүхдэд манайхан гэрээрээ утлага эмчилгээ хийдэг болсон. Утлага эмчилгээг заавал эмчийн заалтаар хийх ёстой. Яагаад гэвэл утлага эмчилгээ нь дотроо маш олон төрөл байдаг. Эдгээр нь дотроо гармонийн найрлагатай байдаг учир заавал эмчийн заалтаар хэрэглэх ёстой. 

Томуу, томуу төст өвчин гэдэг нь хоёр өөр ойлголт. Томуу төст нь ойролцоогоор 200-300 орчим төрлийн вирусээр үүсгэгддэг. Одоогийн байдлаар орчилд реновирус, аденовирус, синцитиальный вируснууд илүү давамгай байна. Эдгээр нь хоёр хүртэлх насны хүүхдэд зонхилон тохиолдож байна. Өндөр халуурна, хоолонд муудна, уйлагнах гэсэн үндсэн зовиуруудтай байдаг. 

Хатгаа болж хүндэрч байгаа шинжүүд нь амьсгал олширно, халуурах, ханиалгах, цээж хонхолзох гэсэн үндсэн шинжүүдтэй. Эдгээр шинжүүд илэрсэн тохиолдолд хамгийн ойр буюу өрхийн эмнэлэгтээ хандах нь зүйтэй" гэлээ.


ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top