ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхны амьдралд тайван үе ирнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 19

Хонь

Энэ өдрийг хайртай хүмүүстээ халамж, анхаарал тавьж өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Найз нөхөр, ойр дотнынхонд таны дэмжлэг хэрэгтэй байгаа тул таны анхаарал, халамжийг талархан хүлээн авна.

Үхэр

Чухал, хариуцлагатай арга хэмжээ төлөвлөх хэрэггүй. Нөхцөл байдал хуваарийн дагуу өрнөхгүй бөгөөд таны биеийн байдал ч тохиромжгүй мөчид тавгүйрхэж магадгүй. Энэ тэргүүний ач холбогдолтой асуудалд л анхаарлаа хандуул.

Ихэр

Тэвчээр, ухамсрын хичээлд суухад гэмгүй. Таны хэт их уур уцаар, сандруу байдлаас л болж ихэнх ажил бүтэлгүйтнэ. Хувийн амьдралд нь ноцтой цохилтод орж болзошгүй. Хайртай хүн нь таныг бүх алдаа дутагдалтай нь хүлээн авахаас залхжээ.

Мэлхий

Маш их ажил овоорсон тул ганцаар амжуулж чадахгүй. Бусдаас тусламж гуйхад огт гэмгүй. Ингэх нь сул дорой байдал огт биш гэдгийг сайн бодоорой.

Арслан

Өнөөдөр таныг хуурч болзошгүй тул танд хүрэх бүх мэдээллийг дахин дахин нягтлаарай. Санаанд багтамгүй хүнээс аюул ирнэ. Тиймээс ойр дотнынхондоо ч итгэх хэрэггүй. Тэр тусмаа санхүүтэй холбоотой асуудлыг 100 дахин нягтал.

Охин

Ажил болон бодол нь замбараагүй байна. Та шийдвэр гаргаж, хожим нь буцаж, уулзалт товлож, дараа нь цуцална. Таны энэ тогтворгүй байдал хамгийн дотнын хүмүүст халтай.

Жинлүүр

Хайртай хүн нь урмыг нь хугална. Шууд биш ч та хоёрын харилцаанд нөлөөлж, хожим нь бүх хүнд болгоомжтой ханддаг болно. Санхүүгийн асуудал үүсэж, хэмнэлтийн горимд шилжин, төлөвлөсөн худалдан авалтаас татгалзахад хүрнэ.

Хилэнц

Таны хүрээлэл дунд хорон муу хүн орж иржээ. Түүнийг хэн болохыг нь мэдэх хэрэгтэй. Эс бөгөөс таагүй зүйл хийнэ. Таны амжилтад дургүй хүмүүс бий. Од эрхэс анхааруулгыг нь нухацтай хүлээн авахыг зөвлөжээ.

Нум

Сахилга бат туйлын муу байна. Удирдлага, хамтран ажиллагсдадаа үүнийгээ мэдүүлэхийг хүсэхгүй байгаа бол эртнээс зохион байгуулалтдаа анхаар. Та ажлаа үнэлэхгүй байгаа гэсэн сэтгэгдэл төрөөд байна.

Матар

Хуучны зөрчил сэргэж, бүхэл бүтэн долоо хоногийн турш хэл амаа ололцох хэрэг гарна. Таагүй яриа өрнөж, танд буулт хийх, бусдын тоглоомын дүрмээр тоглох шаардлага гарна. Энэ нь танд том сургамж өгнө.

Хумх

Эртнээс санааг нь зовоож байсан нөхцөл байдал шийдэгдэнэ. Амьдралын тайван үе ирж байна. Харин энэ үе хэр хурдан ирэх нь таны санаачилгаас л шалтгаална.

Загас

Тайван өдөр. Урьд өмнө нь хүнд мэт санагдаж байсан багагүй ажлыг амжуулна. Гэр бүлд нь атаархам сайхан уур амьсгал ноёлно. Өдөр бүрийг ийм байлгахын төлөө хичээгээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top