ҮСХ | Хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсжээ

2024 оны 11 сарын 18

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 10 сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундрал танилцууллаа. 


Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2024 оны эхний 10 сарын статистик мэдээллийг хүргэж байна. 

Үзүүлэлтээс харахад, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.0 хувь, өмнөх оны эцсээс 5.8 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар өссөн байна. 2024 оны аравдугаар сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 13.2 хувь, Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 9.2 хувь, Баруун бүсэд хүнсний бүлгийн үэнэ 7.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.


ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top