ХЭН ЮУ ХЭЛЭВ I Б.Эрдэнэсүх: Автомашины дугаар олголт дээр бараг бослого болж байна

2024 оны 11 сарын 19

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх, “Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал нарын үгийг онцоллоо.


Б.Эрдэнэсүх: Автомашины дугаар олголт дээр бараг бослого болж байна

/НИТХ-ын төлөөлөгч/

-Бид нийслэл хотод болон иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх ёстой. Жишээ нь, автомашины дугаар олголт дээр Авто тээврийн газар дээр бараг бослого болж байна. Машин тэрэг борлуулж байгаа, шинээр машин авч байгаа хүмүүстээ цаашдаа ингэж явна гэдэг чиг өгөхгүй бол нийслэлчүүдэд хүнд нөхцөл үүсээд байна. Эндээс бид дутуу дулимаг, түүхий, дарангуйлал маягийн, захиргааны маягийн шийдвэрээ гаргаад мөрд гэдэг. Тэнд иргэд мөргөлдөөд асуудал үүсээд байдаг. Энэ асуудлаа шийдээд явахгүй бол болохгүй.

Д.Далайжаргал: Бид уран олборлож, экспортолно

/“Мон-Атом”ХХК-ийн гүйцэтгэх захирал/

-Бид жилд хэдэн тонн уран олборлож чадах, хэдэн төгрөг зарцуулах зэргийг судлан үйлдвэрээ бэлтгэж байна. Үйлдвэр нэгэнт эхэлсэн бол зогсож болдоггүй тул доголдолгүй ажиллах нөхцөлийг хангах шаардлагатай. Үйлдвэр зогсвол маш их алдагдал хүлээдэг. Тиймээс эхний жилдээ үйлдвэрээ туршаад ашиг орлогын тооцоолол гаргасны дараа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Үйлдвэрийн туршилт 2022 оны сүүл гэхэд дуусна. Тэр үед нь хөрөнгө оруулалтын гэрээгээ амжилттай байгуулбал Монгол Улсад анх уран олборлож эхэлнэ. Үйлдвэр ажиллаад эхэлбэл 800-1200 хүн ажлын байртай болно.Дэлхий дээр ураны нөөцтэй 16 улс байдгийн нэг нь Монгол. Манай улсад дэлхийн нийт ураны нөөцийн хоёр  хувь нь оршдог.

Эдгээр улсууд ураныг олборлох явцад шар нунтаг гэх бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тухайн шар нунтгийг цөмийн эрчим хүчний түлш болгон хувиргадаг, боловсруулах үйлдвэр нь таван улсад л бий.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top