О.Магнайг хүлээсээр нүдний нь цөцгий ширгэхнээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

 


Ойрын хэд хоног талбайн эргэн тойрны  зурагчид орлого ихтэй болоод ч тэр үү тун баяртай байх болов. Харин хот тохижилтынхон гуниг гутралаар дүүрэн харагдана.  Арга ч үгүй биз. Талбайн эргэн тойронд адууны хомоол өвс тэжээл хөглөрч, хөдөөний морьтонгууд нь Сүх жанжиныхаа өмнө зургаа татуулж өдөр хоногийг өнгөрөөж байгаа юм. Жилийн жилд болдог хаврын жагсаал цуглааны синдромыг “Гал үндэстэн” бүлгэм гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс ийнхүү  эхлүүлээд байна. Туршлагатай тэмцэгч О.Магнай эдгээр хүмүүстэй уулзаж, “Та нарын найман гэр дээр би нэг гэр нэмж бариад нэгдэж бут авна” хэмээн  ам алдсан ч түүний бараа байтугай, сүүдэр нь ч харагдахгүй байгаа гэнэ. Хөдөөнөөс ирсэн нэгэн өвгөн “О.Магнайг ирвэл зохион байгуулалт гайгүй болно гэж найдаж байна” хэмээн ярих нь дуулдана.  Магнайг хүлээсээр  “Гал үндэстэн” холбооныхоны нүднийх нь цөцгий ширгэхнээ.

Б.Марал. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top