Казак ченжүүдийг хөнөөсөн хэргийн сэжүүр гарав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Өнгөрсөн 7 хоногийн хамгийн дуулиант хэрэгт хоёр хүнийг сэжиглэж эхэлжээ. Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ноолуур авч явсан ченж Х, Б нарыг хөнөөж, машинтай нь шатаасан онц ноцтой хэргийн сэжүүр ямартай ч цагдаагийнхны гарт орсон бололтой. Хоёр ченжийн биед байсан 20 сая төгрөгийг авах гэсэн шунахайн сэдэлтээр уг хэрэг үйлдэгдсэн нь тодорхой байгаа юм. "Мөрдөн байцаалтын нууц учраас илүү тодорхой мэдээллийг одоогоор өгөх боломжгүй" гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байна.

 

 Б.Сараа. Zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top