Дараагийн сонгууль дөхөж, сонгуулийн хууль дуншиж байгаа өнөө үед УИХ-ын гишүүдийн идэвх огцом дээшиллээ. Баян-Өлгийгөөс сонгогдсон Баделхан, Тлейхан, Жекей гурвыг бусад нутаг дэвсгэрт оршин суудаг хүмүүс байтугай Баян-Өлгийчүүд арай гэж таньдаг. Өнгөрсөн хугацаанд Тлейхан гишүүн туслахаараа дамжуулж овоо хэдэн удаа хэвлэлийн хуудаснаа нэр нь дуурсаад авсан. 2012 оны сонгуульд тэдэнтэй ана мана үзэх өрсөлдөгч нь дэд сайд эмэгтэйчүүд болон УИХ-ын гишүүн асан К.Сайран нар. Тэдэнд К.Сайран гишүүнийг өөлөх өө олдохгүй болохоороо хоёр эмэгтэй дэд сайдаа ад үзэж, саяхан бүр Баделхан нь намынхаа итгэлтэй гишүүдэд үг зааж, “Баян-Өлгийд эмэгтэй хүн яагаад ч УИХ-д гарахгүй. Халхууд шиг тэд эмэгтэйчүүдээ эрхлүүлдэггүй. Хэрэв манай нам эмэгтэй хүн нэр дэвшүүлбэл АН-д нэг суудал шууд бэлэглэснээс ялгаагүй” гэж хэлүүлсэн гэнэ шүү. Их хуралд суух хугацаандаа олигтой юм хийж чадаагүй нөхдүүд ирэх сонгуульд дахин зөөлөн суудалд суухын тулд юу эс хийх юм бол доо.
Б.Эрдэнэ. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )