Нам дамжиж нисдэг эрвээхэй гэгдээд буй Ичинноров МАН-ын хүүхнүүдийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хөдөлгөжээ. Иргэний хөдөлгөөний Магнай, Зандан хоёртой хүзүү сээр холбон, тус намын эсрэг тэмцэж явсан Ичинноров МАН-ын дарга нарын өмнө хойно даанч нэг ажрахгүй зусардан гүйх болсон нь ийнхүү олон хүний эгдүүг хүргээд байна. Тэр МАН-ын бага хурлын гишүүн болж, одоо бүр Нийслэлийн Зүүний хүчний холбооны нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшжээ. Саяхан Зүүний хүчний холбооныхон Тэрэлжид очиж салхинд гарахад М.Ичинноров гол дүрд нь тоглож, дарга нарын өмнөөс хамаа замбараагүй ярьж "Манай нам, манай холбоо" хэмээн хашгичиж явсан нь дэндүү ичгүүртэй харагдсан гэж МАН-ын хүүхнүүд амаа цууртал муулцгааж байна.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )