Төрийн их тахилгат Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлэх санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэсэг нөхдийн хамт санаачилжээ. Зөвхөн Бурхан халдун ч бус Хэнтий аймгийн нутгийг бүхэлд нь дархалж, аялал жуулчлалын бүс нутаг болгох бодолтой байгаа гэнэ. Тэрээр "Өвөг дээдсээс маань үлдээсэн өв соёл гайхамшигтай. Тэдгээрийг хүн төрөлхтний үнэт өвд бүртгэж авах ёстой. Их Эзэн Чингис хааны үеэс шүтэн дээдэлж ирсэн Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн үнэт өв соёлд бүртгүүлэх санаачилгыг бидний хэсэг нөхөд зарим төрийн бус байгууллагаас гаргасан. Энэ ажил бүтэх байх гэж найдаж байна. “Тэнгэрийн угсааны нийгэмлэг” гэх төрийн бус байгууллага хэдэн жилийн өмнө Чингисийн онгон Бурхан халдунд байгаа гэж зарласнаас хойш тун хүнд байдал үүссэн юм. Миний бие энэ талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад асуудлыг танилцуулснаар тодорхой арга хэмжээ авсан" гэж ярилаа.
Д.Сэндэр.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )