Д.Бямбасүрэн: АН, МАН-ын аль, аль нь арьсаа хуулуулчихсан могой шиг л эмзэг байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэмтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Сонгуультай жилийн хаврын улстөр бужигнасаар  зунтай золгож байна. Нэг үеэ бодвол Засгийн тогтворгүй байдал ч намжисхийлээ. Та улстөрд өрнөөд байгаа үйл явдлуудыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн жил учир улстөр нэлээд хөдөлгөөнтэй байгаа байх. Дээрээс нь манайд чинь хавар хууч их хөдөлдөг л дөө. Хэд хоногийн өмнө АОХН-ийн сайд нарын бага хурал боллоо. Энэ бол Монголын түүхэнд их хэрэгтэй л үйл явдал. Биднийг залуу байхад Монгол Улс Зөвлөлтийн  дагуул  гээд л гадаад бодлогоо хэрэгжүүлэхдээ тэндээс хараат байдаг байв. Зөвлөлтийн Коммунист намын төв хороонд жил бүр өргөдөл бичиж байж 400 мянган доллар авдаг. Энд тэнд  болж байгаа хурал,  зөвлөгөөнд оролцохдоо зөвлөлтийнхнийг дуурайж хөгөө чирж явахдаа, тэр мөнгөөрөө гадаад томилолтын зардал хийдэг л байсан. Тэгэхээр тэр үетэй харьцуулахад Монгол Улс дэлхийд нэр төртэй, АОХН гэдэг бүлгийг  хоёр жил толгойлж бас ч гэж хувь нэмрээ оруулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ ард талд нь байгаа дотоод,  хурц асуудлууд хөөрсөн сэтгэлийн долгионд цохиулаад дарагдаж болохгүй. Саяхан бид  Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьлаа. Би үүнийг  гүнзгий утга агуулгатай үйл явдал боллоо гэж бодож байна.

1996 онд Ардчилсан холбоо эвсэл анх төр засаг барьснаас хойш  тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ынхан цөөнх боллоо ч гэсэн Ардчилсан хүчний дотор бүлэглэлүүдтэй эвсэж байгаад ч юм уу, элдэв сонирхлыг нь өдөөж байгаад  засгийг гурав, дөрвөн удаа унагасан. Тэгээд 2000 оны сонгуульд Ардчилсан хүчин ганцхан хүнтэй үлдэж байлаа. Үүнээс болоод Монголын ардчиллын үйл явц 15 жилээр хойш татагдсан гэж би дотроо бодож явдаг юм. Энэ удаад МАН-ынхан цөөнх болсноороо нөгөө тактикаа хэрэглэж, бас л Засгийн газраа огцруулах асуудлаа ярьлаа. Засгийн газрыг огцруулна гэдэг бол ямар нэг шалтаг хайж ярих зүйл биш. Улс орны хувь заяа, замнал, төрийн бодлоготой холбоотой том асуудал. Харин тэдний ярьсан асуудал амжилтад хүрсэнгүй. Гэхдээ үүнийг амжилтад хүрээгүй гэдэг утгаар дүгнэхээс илүү уг асуудлыг яаж тавьсан юм. Ямар учиртай юм. Үр дүн нь юу болов гэдгийг ярих нь гол байх. МАН-ынхан бол нөгөө л хуучин тактикаараа Ардчилсан хүчнийхээ байр суурийг сулруулах, олон түмний дунд итгэлийг нь алдагдуулах үүднээс л асуудлыг тавьсан. Гэхдээ Засгийн газрыг унагаж чадаагүй бөгөөд үр дүн нь их сонирхолтой зүйл болж үлдлээ.

МАН бол парламентад гишүүдийнхээ тоогоор улстөрийн хоёр дахь хүчин. Гэтэл сая тавьсан асуудлыг өөрийнх нь гишүүдээс өөр хэн ч дэмжсэнгүй. Энэ нь цөөхөн хүнтэй ч гэсэн АН-тай эвсэж байгаа “Шударга Ёс эвсэл”-ийг улстөрийн байр сууриар хоёрдугаар байранд аваад ирлээ. МАН-ынхныг 3 дугаар эгнээ рүү түлхчихлээ. Энэ бол МАН-ынхны хувьд урьдчилж таамаглаагүй дүр зураг байж таарна.

-Өмнө нь АН-ыг дотроос нь эе эвдрэлцүүлж засгийг нурааж ирсэн туршлагатай МАН энэ удаа өөрсдийгөө суларсан гэдгийг өөрсдөө нотолчихлоо гэсэн үг үү?

-МАН-ынхан АН-ынхан дотроос дэмжлэг олох нь байтугай АН-тай эвсэж байгаа “Шударга Ёс” эвслээс дэмжлэг авч чадсангүй. Нөгөө талд  Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа энэ үед монголчууд бүгдээрээ төрийн тэргүүнээ  ямар хүн байвал дээр вэ, хэн нь гарах бол гэж бодож байгаа. Ийм үед Монголын улстөрийн нэг том хүчин нь Засгийн газраа унагана гэдэг асуудал тавиад шийдүүлж чадсангүй. Тэгэхдээ цаашид бид энэ асуудлыг тавинаа гэж хонзонгоо ил хэллээ. Энэ нь МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч сонгогдох юм бол Засгийн тогтворгүй байдал цаашид үргэлжлэх юм байна. УИХ-ын цөөнх нь Ерөнхийлөгчтэйгөө  нийлээд Засгийн газраа унагах гэж оролдох юм байна гэсэн ойлголт төрүүлж байна.  

Ер нь Засгийн газрыг огцруулах асуудлыг энэ удаа тавиад шийдэж чадаагүй нь улстөрийн хувьд байж болох алхам боловч нөгөө талаасаа Ардын намынхан улс орныхоо хувь заяаны асуудалд яаж хандаж байна вэ гэдэг асуудал дээр их өөр ойлголттой байгаа юм уу даа гэсэн сэтгэгдэл төрлөө. Үүний өмнө нь Татварынхны,  МИАТ-ийнхны, Төрийн банкныхны хэрэг гээд авлигатай холбоотой олон хэргүүд шуугиан тарьсан. Тэр бүхэнд Ардын намын түшмэдүүд, тэдний нэрээр төрийн алба хашиж байсан улсууд холбогдож яваа. Энэ нь зөвхөн Ардын нам муу гэсэндээ ч биш. Энэ шуугианы үед Ардын намынхан дотроо өөрсдөө учраа олоогүй. Асуудлыг сөргүүлээд Засгийн газрыг чинь унагана шүү гэсэн байдлаар тавьсан нь, ер нь авлигын эсрэг  шударга ёсны төлөө тэмцлээс МАН нэлээд эмээж байгаа юм уу даа. Үүнийг зогсоох байдал  руу орж байгаа юм уу гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

2006 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Гаалийн Баатарын хэрэг гэдэг асуудал яригдаж, дараа нь газрын асуудал,  Улаанбаатар банкны гэхчлэн асуудлууд яригдах үед тэр үеийн МАХН- ын дарга нь  “Чамайг огцруулж би  Ерөнхий сайд болмоор байна” гэж сууж байгаад Засгийн газрыг огцруулсан шүү дээ. Одоо харахад энэ нь бас дүрс хувирсан хэлбэр нь юм уу даа гэж бодогдож байна. Ер нь Монголын улстөрд өс хонзонгийн тооцоо, гэм буруугаа далдлах оролдлого хүчтэй байгаа юм уу даа. Энэ бол ганц Ардын намтай ч ярих зүйл биш юм.

-Гэм буруугаа далдлах  оролдлого гэдэг дээр тухайлаад ярихад эрх баригч хүчний шилдгүүдийн нэг гэхэд болох С.Баярцогтын асуудал яах аргагүй цочоолоо шүү дээ?

Ядаж байхад яр гэгчээр сая хурц асуудал өрнөж байхад С.Баярцогт гэдэг УИХ-ын дэд дарга,  төрийн сайд байсан хүний асуудал яригдлаа. УИХ энэ асуудлыг ярьж байхыг нь харахад АН, МАН аль аль талаасаа арьсаа хуулуулчихсан могой шиг л эмзэг байна лээ. С.Баярцогтын асуудал гэхээр нэг хувь хүн, нэг иргэн, нэг гишүүн орлогоо мартсан юм уу, нуусан тухай асуудал биш.  Монгол төрийн Сангийн сайд нь гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудал. Тэгэхээр Монгол төрийн ёсзүй, ёс суртхууны асуудал энд босч ирнэ. УИХ  дээр энэ талаас нь үнэлж, дүгнэж ярьсангүй. С.Баярцогт гэж хүнийг хэлэлцэх тухайгаа  шийдэх л гэж жаахан жонхуу хутгаад өнгөрлөө.  Ер нь төрийн сайд хүн өөрийнхөө улс орны нэрийг бичихдээ бусад орны харьяат улсын байдлаар биччихээд тэрэн дээрээ гарын үсэг зурна гэдэг чинь бие даасан хариуцлагын асуудал яригдах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа тэдгээр баримтуудыг харахад бүх баримтан дээр хөх чернилиэр гарын үсэг зурсан байсан. Гэтэл өөрөө  тэр талаар юу ч мэдэхгүй, цаад банк нь буруутай юм шиг яриад байдаг. Уг нь бултахын аргагүй л баримтууд байна лээ. Энэ нь анхнаасаа л бохир гэдэг нь харагдаад байгаа юм.  Миний бодоход С.Баярцогтын асуудлаас монгол төрийн хийх гол дүгнэлт бол ер нь төрийн албанд байгаа улсууд даяаршсан ертөнцийн ололтуудыг буруу тийш нь ашиглаад өөрсдөө гадагшаа хөрөнгөө зөөж компаниуд байгуулж, гадны компаниудад үйлчлээд явах юм бол Монгол улсад хохиролтой гэдгийг ойлгох цаг болж. Энэ бол зүгээр яриад өнгөрөх асуудал биш.УИХ үүнд хариуцлагатай хандсан бол нэгдүгээрт, төрийн өндөр албаны хүмүүс, Ерөнхийлөгчөөсөө эхлээд агентлагийн дарга нар хүртэл  бүх хүмүүсийн гадаадад байршуулсан мөнгө, данс, эзэмшиж байгаа хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг тусад нь гаргуулж авах тухай асуудал байх ёстой. Гадаад орнуудад юу байна вэ гэдгийг маш нарийн шалгах ёстой. Жишээ нь, ОХУ-д Засгийн газрын гишүүдийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнуудыг гадаадад данстай байхыг, гадны хувьцаа эзэмшихийг хориглолоо. . Харин гадаад дахь үл хөдлөх хөрөнгийг нь хөндөхгүй байгаа. Бодвол  Лондон хотыг тэрчигээр нь худалдаад авчихсан  болохоор хэцүү л байгаа байх. Манайхан ч гэсэн гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан эрх мэдэлтнүүд олон бий. Үүнийгээ ил гаргах хэрэгтэй болсон байх.  Хоёрдугаарт, үүнтэй холбоотойгоор ер нь төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад хөрөнгө мөнгө байршуулахыг зөвшөөрөх үү  гэдгийг шийдэх ёстой. Гэтэл ийм зарчмын асуудлуудаа хэлэлцсэнгүй. Тэгэхээр С.Баярцогтын асуудал  зэрэмдэг шийдэгдсэн. Цаашдаа яригдах байх. С.Баярцогт гэдэг хувь хүний улс үндэснийхээ эрх ашигт хандсан хандлагын асуудал бол ганцхан энэ данстай холбоотойгоор биш, ганц Оюутолгойтой холбоотойгоор биш өөр бусад  асуудлуудтай холбоотойгоор ч яригдах үндэслэлүүд байгаа. Цаашдаа яригдах биз.

-Бусад гэдэг дээр та чухам ямар үндэслэлүүдийг хэлж байна?

Би одоо тэдгээрийг энд яриад яахав дээ.  Тэр гадаадад сургуульд сураад төлбөрөө төлөөгүй хүмүүсийн жагсаалтад С.Баярцогтын хоёр дүү нь явж л байгаа шүү дээ. Сангийн сайд хүн хоёр дүүгээ явуулчихсан л байна лээ. Уг нь Төрийн албан хаагчдын хүүхэд гэдэг биз дээ. Гэтэл хоёр дүү нь явж л байдаг.

-Ер нь тэгээд нам харгалзахгүй но-той нөхдүүдэд С.Баярцогтыг байж суух газаргүй болгох сонирхол цаанаа бол байхгүй байлаа гэхэд болох байх аа..

-С.Баярцогтын тухайд  хацраа өөрөө зөөлөн маягаар алгадаад, их л гэмшиж байгаа хүний дүрээр өнгөрлөө л дөө. Хятадын түүхэн холбогдолтой дээр үеийн киног харж байхад “Би үхэх ялтай” гээд л өөрийнхөө хацраа алгадаад сууж байдаг юм билээ. С.Баярцогт тийм  маягаар л аргалаад өнгөрлөө. Гэхдээ хэрэг дуусахгүй байх. С.Баярцогтын энэ үйл ажиллагаанаас үндэслээд монгол төр өөрийнхөө дархлааг сайжруулах тогтолцоо бий болгох хүчтэй алхам хийх шаардлагатай харагдаж байна.

-Монгол төрийн дархлааг сайжруулах алхмыг энэ улстөрийн хүчнүүд хийж дийлнэ гэдэгт итгэх итгэл тааруу байна. Ядаж байхад намаас гадуурх хүчирхэг хүчин байж болох Иргэний нийгмийн дуу хоолой гэдэг юм манайд угаасаа улстөртэй нийлээд жонхуурчихсан байж байдаг.. Тэгэхээр одоо яах ёстой бол?

Иргэний нийгмийн толгойг улстөрийн намууд барьж авах сонирхол их байгаа. Иргэний нийгмийн бүтэц гараад ирэхээр илүү, дутуу хашгичдаг, сүүлд нь ашиг хонжоо хайдаг хүмүүсээ оруулаад идэвхийг нь сулруулаад байгаа шүү дээ. С.Баярцогтынх шиг ийм  асуудал дээр нийгмийн талаасаа маш хурц шаардлага тавьж, төрийнхнийг хаших хэрэгтэй. Нөгөө талаас Ерөнхийлөгч, шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй бүтцүүд болох АТГ, шүүх, хяналтынхан, эдийн засгийн цагдаагийнхан ажиллах ёстой. Ерөнхийлөгч болохоор өрсөлдөх гэж байгаа улсууд нь хөтөлбөртөө энэ асуудлыг оруулах л  байлгүй гэж бодож байгаа.

-Та сая шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй бүтцүүд ажиллах ёстой гэж хэллээ л дээ. Гэтэл тэрхүү бүтэц нь эрх баригч хүчний бодлогын дагуу хөдөлж байгаа бол боломж хаалттай байна гэсэн үг биш үү?

Ер нь бол эрх мэдэл бүхий байгууллагууд нь тайлбар өгөөгүй цагт С.Баярцогтын амаар монгол түмэн итгэл үнэмшил олохгүй гэдгийг хэлэх нь зөв юм. Энгийнээр бодоход С.Баярцогт гэдэг хүний дансанд хаанаас мөнгө орсон юм. Юунд зарцуулагдсан юм. Нөгөө талаас хамтарсан нөхдүүд гээд байгаа нь хэн юм бэ. Тэр хүн яагаад тэр бланкан дээр  Mongolia, China гэж бичсэн юм. Энэ мэт асуудлууд дээр эрх мэдэл бүхий байгууллагууд тайлбар өгөх ёстой. Өмнө нь УИХ-д Дүлзэнгүүд байдаг юм байна,  Моломууд байдаг юм байна, Өгөр толгой Гүрсэд байдаг юм байна гэж тоолж суудаг байсан чинь одоо С.Баярцогт гэж бас нэг тип гараад ирлээ шүү дээ. Гэтэл тэгээд наадуул чинь баригдахгүй гээд өөрийнхөө хацрыг өөрийнхөө гараар алгадаж гүйгээд л байх юм бол зовлон болж гүйцнэ биз дээ.

Авлигатай тэмцэх тэмцэлд аль нэг нам нь манлайлж орж чадахгүй дээ. Бүгдээрээ хутгалдсан гэдэг нь харагдаад байна шүү дээ. Оюутолгойн асуудал гээд л бид ярьдаг. Монголын эрх ашгийг хохироосон уу, хохироосон. Тэнд гарын үсэг зурсан 5 сайд хэн хэн бэ гэдгийг бүгд л мэдэж байгаа.     Ингээд бодоод үзэхэд аль нэг нам нь авлигатай тэмцэх тэмцлийг хүчтэй шударга зөв явуулж чадахгүй.  Намын энгийн гишүүд  сайхан монголчууд маань хэвээрээ л байгаад улс орноо, үр хүүхдээ гэсэн бодолтой байгаа л даа. Гэтэл дээд бүлэгт нь нөхцөл байдал өөр. Бүлгүүдийн сонирхол нам дамжаад холилдчихсон. Монголын том олигархи бүлэглэлүүдэд АН, МАН бүгд л ордог шүү дээ. Ийм байдалтай болоод байгаа ч,   аль нь ч хүлээн зөвшөөрөхгүй л байгаа л даа. Сая УИХ-ын гишүүн  М.Батчимэг хатуухан үг хэлсэн чинь намынхан нь дургүйцлээ гэсэн мэдээлэл гараад л байна лээ. Хүлээн зөвшөөрөх чадвар улстөрийн намуудад байхгүй байна. Ийм үед төрийн бүтэц, намуудаас ангид байдаг АТГ юм уу,  эдийн засгийн цагдаа, тагнуул юм уу,  Ерөнхийлөгчийн талаас маш хүчтэй дэмжлэг хэрэгтэй. Тэгээд олон түмнээ түшиж чадвал эд нарыг шахаж унагааж болно. Түүнээс аль нэг намд найдах хэрэг байхгүй.

-Засгийн газрын  үйл ажиллагаатай холбоотойгоор тодотгоод асуумаар байна. Та голыг нь харсан байр сууриа илэрхийлээч. Үнэхээр энэ Засгийн газрыг огцруулж дийлэх үндэслэлүүд байгаагүй гэж үү?

С.Баярцогтын болон Засгийн газрыг огцруулах асуудлыг бүхэлд нь аваад үзэхэд  АН-ын байр суурь ч сонирхолтой байгаа шүү дээ. Ерөнхийдөө үзлийн хувьд монголын ардчиллын тугийг барьж явдаг улстөрийн хүчин гэж эрхэмлэж,  харж л явдаг. Гэтэл саяын асуудлаас харахад Ардын намынхан юманд жаахан бодьтой ханддаг бол Засгийн газар унахад ойрхон байлаа.  Ямар ч улстөргүйгээр унах байсан. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд нь хаврын хахир цагт дал, наян хүн дагуулаад ууланд мөргөнө гээд хөдөө хээр тэнэж, цасан хунгарт төөрч, төр түмнээ жаахан бужигнууллаа шүү дээ. Асуудлыг цэвэр ёс суртхууны талаас тавих хэрэгтэй  л дээ. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд нь ийм асуудалд ийм хариуцлагагүй хандаж байгаа бол Монгол Улсаа хааш нь авч яваа юм бэ? Аль хэр хариуцлагатай түвшинд авч яваа юм бэ гэдэг асуудал тавих юм бол Ерөнхий сайд огцроход маш ойрхон дөхөж очсон. Гэхдээ МАН ялааг алахад ялааны цохиур хэрэгтэй гэж мэддэггүй. Ялааг алахад их буу шиг цочоох хэрэгтэй гэж боддог учраас сая баахан улстөрийн үндэслэлүүд гаргах гэж оролдсоор байгаад, тэрэндээ орооцолдоод мултарчихлаа шүү дээ.  Одоо Ерөнхий сайдыг ууланд мөргөсөн асуудалтай холбоотойгоор дахиад боорлох боломж гарахгүй.

-Тэгэхээр МАН гаргаж тавиад байсан 12 үндэслэлээрээ бус ууланд мөргөсөн асуудлаар нь зүтгүүлсэн бол Ерөнхий сайдыг унагааж чадах байсан гэж ойлгож болох уу?

Ёс зүйн талаас тайлбарлах аргагүй юм даа. Ерөнхий сайд өөрөө тайлбарлахдаа ууланд очиж мөргөлөө гэж байгаа юм.  Тэр тав дахь өдөр чинь чуулганы нээлттэй байсан. Ерөнхийлөгч нь шинэчлэлийн Засгийн газрын ажил ийм, тийм байна гээд жаахан шүүмжилчихсэн. Сөрөг хүчин нь огцруулна гээд өргөдөл өгчихсөн. Тэгэнгүүт Ерөнхий сайд орой нь уул руу харайсан байна лээ. Очоод ууланд мөргөөд ирлээ гэж ярьж байгаа юм. Бурхан халдун уул чинь мөргөдөг уул биш. Уулын тэнгэр тайна гэдэг чинь төрт ёсны соёлын маш том өв. Төрийн ёсоор тайдаг, цагтай, өдөртэй. Уулын тэнгэрийг  тайна гэдэг нь  тэр уулын, нутгийн  эзэд нь бид юм аа. Байгал,  уул,  усаа ариун дагшин авч явнаа гэдгээ илэрхийлж байгаа ёс төртэй  үйл юм л даа. Гэтэл манай  Ерөнхий сайд тэр ууланд 70-80 хүн дагуулж очоод мөргөсөн байгаа юм. Энэ бол шог асуудал л даа. Яахав, манай УИХ-ынхан уулын тэнгэр тайх, ууланд мөргөх хоёрынхоо ялгааг мэддэггүй байхгүй юу. Аягүй бол бүгдээрээ тийшээ гүйх нь л дээ. Тэгээд л энэ асуудал өнгөрлөө. Гэхдээ үүнийг өнгөрлөө гэж бодож болохгүй. Яагаад гэвэл АН-аас төрд ажиллаж байгаа хариуцлага хүлээсэн хүмүүс аль хэр хариуцлагатай, соёлтой байна вэ гэдгийг Ерөнхий сайдын асуудал, С.Баярцогтын ч асуудал, гахай, чоно, баавгай  алаад гурвууланг нь овоолоод суугаа Г.Батхүүгийн ч асуудал олон түмэнд харуулаад байна. АН-ынхан бид зөв юм хийдэг улсууд, зөв бодлоготой гэж сэтгэл ханаад, өөрсдийнхөө жолоог дураараа тавьж болохгүй.   АН  маш өндөр хариуцлагатай байх ёстой. Энэ талаас авч үзэхэд сая  Засгийн газрыг огцруулах асуудал дээр АН-ынхан тэнгэрийн азаар л мэнд өнгөрсөн болохоос биш маш том уналтын ангал бэлдээд байсан үед болж өнгөрлөө шүү дээ.

Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль ч болох гэж байна. Төрийн тэргүүнээ сонгох маш том хариуцлагатай асуудал тулаад ирж байна. Ийм үед улстөрийн хүчнүүд  жаахан дэг баримжаатай байхгүй бол аль аль нь хий гишгээд байгаа харагдах юм байна шүү дээ.

- Улстөрийн ард хэсэг бусгийн эрх ашиг тэргүүн эгнээнд байдаг нь тодорхой ч, манай тухайд тун нь хэтрээд байгаа гэхэд болох байх л даа. Түүнчлэн энэ цаг үед “Онлайн парламент” ажиллаж эхлээд байна. Та Онлайн парламент”-ыг хэрхэн харж байгаа вэ?

-Санаачлагчид нь асар их хүчин чармайлт гаргаж, шургуу  ажилласны үр дүнд төлөөлөгчдөө бүрдүүлээд ажилдаа орж байна. Баярлууштай нэг зүйл  бол олон түмний асар өргөн хүрээг хамарч байгаа цахим мэдээллийн орон зайд ажиллах нь. Харж байхад шинэ  залуу хүмүүс  олноор орж ирсэн  байна. Энэ бол үнэхээр сайн хэрэг. Одоо манай улстөрийн намуудын удирдлагад ч, парламентад ч нөгөө л байдаг хэд маань эргэлдсээр байгаа. Энэ нь нэг талаас олон түмнийг тэднээс уйдах хандлага руу аваачиж байна. Тэгэхээр шинэ санаа, шинэ хүч орж ирнэ гэдэг сайн хэрэг. Миний бодоход Онлайн парламент цаашдаа монголынхоо ардчиллыг хөгжүүлэх, төрийн бодлогыг төгөлдөржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадах байх. Харин төлөөллүүдийн намын бүтцийг  нь харахад нөгөө л МАН-ынхан 33 тойргийн 9-ийг нь эзлээд авсан байгаа юм. Яахав ээ, МАН-ынхан дотор аливаа юмны толгойг барьж авах сонирхол байдаг л даа. Гэхдээ залуучууд холыг бодож явахгүй бол МАН-ын хууцчуул шиг суйлдаг ганц мэхтэй. Түүгээрээ оролдоод байхгүй байлгүй дээ гэж бодож байгаа.

Онлайн парламент  улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө, оюуны чадавхийг нээж, тэдгээрт суурилсан асуудлууд дээр түлхүү анхаарвал ач холбогдол нь ч өндөр. Олон түмний хүрээллийг ч олох байх. Монгол орны эдийн засгийн хөгжлийн  зүтгүүр, хөдөлгүүрүүд нь юу  байх юм бэ гэдгийг томъёолоод, хөрөнгө оруулалт , хүчээ төвлөрүүлэх,  хүнээ бэлтгэх асуудлуудыг тодорхойлоод,  одоогийн төр засгийнхнаас өндөр түвшинд жинхэнэ бодьтойгоор хэлэлцэж яриад олон түмэнд хүргээд шийдээд явах юм бол том хүч  болно л доо. Жишээ нь,  шинжлэх ухааны байгууллагын бүтэц,  тогтолцоо гэхэд ямар байх юм гэхчлэн олон  асуудал бий. Миний бодлоор монголын оюуны чадавхитай улсууд,  эрдэмтэд улстөрийн амьдралаас холдоод бизнесийнхэн түлхүү орчихоод байгаа. Энэ нөхцөлд тэдний санаа,  бодлыг олж авч, тусгавал маш чухал. Онлайн парламентын гаргаж байгаа шийдвэр олон түмэнд хүрч, олон түмний үзэл болж чадах юм бол олон түмний хүч болж чадна.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Э.Болорхажид  

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.18.15) 2013 оны 05 сарын 09

Ан- н нэр гутаагч хулгайч нарыг зов яв гэж анхааруулжээ. Ман- н хулгайч нарч сурэгээрээ явалдаад засрахаас онгорсон

0  |  0
gandmaa (121.130.161.250) 2013 оны 05 сарын 09

unuugiin nam neriin dor nam xyibaldcaj mongol turiig gytaaj baigaa fsadaj xanaxaan meddegui abilagchdiig aricaan xyylyylcan mogoitoi zuirewlceniig oilgox chadbargui baij bac byambacuren gyin nuurnii ariciig colix tyxai coliorch bai8gaa door cetgegdel bichcen*****uuriixuu bux ariciig coliod hc zacaraxgui amitan baij taarna ex ornoo gecen zub cetgeltei ene xunii medleg chadbariig munguur alban tyshaald ochij cyychixaad xiij baigaa ajliinxaa naad zaxiin medleg chadbargui bayarfsogtyyd bol ubgunii uruucun xuliin chigchii xyryynd ch xurexgui iim xumuucx turiig ylciig dampyyryylj ard tumniig yadyyryylj bna

0  |  0
ЗОЧИН(203.91.119.101) 2013 оны 05 сарын 08

БИ ИНГЭЖ БОДОЖ БАЙНА.БЯМБАСҮРЭ

0  |  0
irgen(85.218.60.11) 2013 оны 05 сарын 08

mash zub zuitei gargalgaag hiisen bn.ene hun nam gej tyishirdagui es zuitei hun bn gej haragddag yum.het 1tal ryy guilddeg ylsyyd l uursduu no-toi bdag yumdaa.er ni mongolchyydad 1iim tylhtai zub erunhiilogch heregtei bga ayumdaaa

0  |  0
zochin(182.160.31.160) 2013 оны 05 сарын 08

БЯМБАСҮРЭН ГУАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛМЭЭР БАЙНА.

0  |  0
iimerhuu bwl songuulid dalaaraa 50 uulna harj baigaarai mgl chuud t1 bish shuu(27.123.213.131) 2013 оны 05 сарын 08

man nam odoo zgr l tarsan ni deer de awilgachdaa hamgaalah gj hichneen guriigeed nemergui de

0  |  0
iimerhuu bwl songuulid dalaaraa 50 uulna harj baigaarai mgl chuud t1 bish shuu(27.123.213.131) 2013 оны 05 сарын 08

ooroo awilgach bolohoor yaj ch oorchlolt hiih we de xaxaxaxa

0  |  0
iimerhuu bwl songuulid dalaaraa 50 uulna harj baigaarai mgl chuud t1 bish shuu(27.123.213.131) 2013 оны 05 сарын 08

4 jil yu chi hiisengui dandaa hudlaa yrilaa elbegeegiin tushaalaar shalgasan 1 hereg bna uu

0  |  0
iimerhuu bwl songuulid dalaaraa 50 uulna harj baigaarai mgl chuud t1 bish shuu(27.123.213.131) 2013 оны 05 сарын 08

elbegdorj awilagachidtaigaa hetewch negtei bolohoor yu ch yrij chadahgui ym daa

0  |  0
КГАСД(122.201.18.39) 2013 оны 05 сарын 08

БЯМБАСҮРЭН ГУАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛМЭЭР БАЙНА.

0  |  0
z(202.179.27.84) 2013 оны 05 сарын 08

buural myanguujin genet haanaas garj ireed od boloodiinaa kk

0  |  0
dffghhj(202.55.191.35) 2013 оны 05 сарын 07

elbegiig uduj bgaad enhbaur shig damjluulav.

0  |  0
Uvgun (193.167.239.48) 2013 оны 05 сарын 07

Mundag uvgun gehdee suuld denduu neg taliig barij. Tuluv baidlaa aldaad bna daa. Suuldee zahialgiinh ch ym shig

0  |  0
Аяны их зам ХХК(202.55.191.35) 2013 оны 05 сарын 07

Итгэлт хамбад мөргөх мөргөлийн аялалд урьж байна. Аяны их зам ХХК 99945545

0  |  0
Аяны их зам ХХК(202.55.191.35) 2013 оны 05 сарын 07

Итгэлт хамбад мөргөх мөргөлийн аялалд урьж байна. Аяны их зам ХХК 99945545

0  |  0
zochin (122.201.18.23) 2013 оны 05 сарын 07

buural myanguujin yas hayaj bgaad irgenii dain gargawal chinii bah hanah uu

0  |  0
Баяраа(118.163.115.169) 2013 оны 05 сарын 07

Бямбасүрэнгуайг хүндэлж явдаг шүү. Сайхан ярилцлага болсон байна.

0  |  0
жирийн нэг залуу(203.91.118.226) 2013 оны 05 сарын 07

зарим нэг**********улс төрчид энэ буурал хөгшиний үгнээс авах юмаа олж аваасай МОНГОЛОО гэсэн чинь сэтгэлтэй ийм сайхан бууралууд минь нэг л мэдэхэд байхгүй болчихсон байна шүү дээ

0  |  0
zochin(202.21.119.202) 2013 оны 05 сарын 07

Arsiin huulsan mogoi olniig harsan biz ain?????

0  |  0
zochin(202.21.119.202) 2013 оны 05 сарын 07

Arsiin huulsan mogoi olniig harsan biz ain?????

0  |  0
zochin(202.21.119.202) 2013 оны 05 сарын 07

Arsiin huulsan mogoi olniig harsan biz ain?????

0  |  0
zochin(202.21.119.202) 2013 оны 05 сарын 07

Arsiin huulsan mogoi olniig harsan biz ain?????

0  |  0
zochin(202.21.119.202) 2013 оны 05 сарын 07

Arsiin huulsan mogoi olniig harsan biz ain?????

0  |  0
Top