ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы Баасан гарагийн үдээс хойших хуралдаанд энэ мэдээллийг гишүүдэд өглөө. Нарийвчилбал, Хүний хөгжил сангаас 2010 онд нэг хүнд 120.000 төгрөгийг бэлнээр олгосон бөгөөд энэ арга хэмжээнд 2617.9 мянган хүн хамрагдаж 277.9 тэрбум төгрөг зарлагаджээ. 2011 оны эхний дөрвөн сарын байдлаар хоёр сая 396.2 мянган иргэнд сар бүр 21.0 мянган төгрөгийн хишиг хувийг бэлэн мөнгөөр олгож, 159.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин оюутны сургалтын төлбөрөөр дамжуулан 62 тэрбум төгрөг, 76 мянган иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 605.3 сая төгрөг зарцуулжээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )