Төгсөх ангийн оюутнуудыг ажлын байртай болгох, аж ахуй нэгжүүд ХААИС-ийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь туслах зорилгоор ХААИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс нийслэлийн Хөдөлмөрийн газар хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран “Төгсөгч ба ажлын байр” аян зохион байгууллаа. Уг аянд “Оюутолгой” ХХК, “Хадгаламж” банк , “Би Ди Сек” ХК, АПУ зэрэг 60 гаруй ажил олгогч байгууллага оролцож, оюутнуудад ажлын байр санал болгожээ. Энэ үеэр оюутнуудад зарим аж ахуйн нэгжид цагаар болон зуны амралтаараа ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн нь тухайн аяны бас нэг онцлог байлаа. Энэхүү арга хэмжээнд тус сургуулийн оюутнууд өөрсдийн хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан байв.
Б.Эрдэнэ. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )