Намрын чуулганаар дэмжигдээгүй "Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар дахин өргөн мэдүүллээ. Өдгөө манай улсад мөрдөгдөж буй 400 гаруй хуулийн давхардал, хийдэл зөрчлийг арилгах зорилгоор төслийг боловсруулсан гэнэ. Энэ тухайгаа төсөл санаачлагч “Хуулиудын зөрчлийг арилгахад нэгэн зэрэг олон хуульд өөрчлөлт оруулах “багц хуулийн төсөл” гэсэн хэлбэр байдаг. Энэ хэлбэрийг Герман, Орос, Австри зэрэг улс амжилттай хэрэгжүүлсэн. Хуулийн давхардал, зөрчил хийдлийг арилгахын тулд 93 хуульд нэгэн зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Төсөл тус бүрийг УИХ-аар хэлэлцэх нь цаг хугацаа алдсан ажил болно. Тийм учраас төслүүдийг нэгтгэн өөрчлөх “багц хуулийн төсөл” батлуулах шаардлагатай гэв.
Р.Зоригт. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )