Бүх нийтийн эргүүл арга хэмжээ боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25


 Засгийн газраас Өнгөрсөн баасан гарагт “Бүх нийтийн эргүүл” үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд ЦЕГ, НЦГ,УМБГ, ЭЦГ, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, их дээд сургуулийн оюутнууд, болон урамшуулалт эргүүлийнхэн, сайн дурын оролцогчид оролцсон юм. Эргүүлд гарагсад өглөө 9.00 цагаас оройн 22 цаг хүртэл ажиллах хугацаандаа12 гэмт хэрэг, 333 зөрчил илрүүлэн, 232-т нь Захиргааны зөрчлийн тухай хуульд заасныг үндэслэн 712 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн архи хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн амар тайван байдлыг алдагдуулсан 115 иргэнийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүргэн өгч эрүүлжүүлжээ. Бүх нийтийн эргүүлд  оролцсон 4319 иргэн, 639 офицер, 573 цагдаа, 221 сурагчид “Олон нийтийн цагдаагийн хамтын ажиллагаа-Эргүүл” гэсэн таних тэмдгээр жигдрэн ажиллаж байв. Түүнчлэн засаг Даргын тамгын газар, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн  албатай хамтарсан “Урамшилт эргүүл” ажиллуулах төсөлд хамрагдаж сарын 185,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байгаа 175 иргэн энэ өдрийн арга хэмжээнд идэвхитэй оролцсон байна. Түүнчлэн засаг Даргын тамгын газар, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн  албатай хамтарсан “Урамшилт эргүүл” ажиллуулах төсөлд хамрагдаж сарын 185,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байгаа 175 иргэн энэ өдрийн арга хэмжээнд идэвхитэй оролцсон байна.

Б.Эрдэнэ.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top