Жагсагчдын шаардлагыг ЗГ, УИХ-д хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Сүхбаатарын талбай дээр үргэлжилж байгаа “Их хуралдай”-д оролцогчдыг төлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, АНАТХ-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга нар Төрийн ордонд нэвтэрлээ. Тэд “Эх орон, Тусгаар тогтнол, эв нэгдэл” хөдөлгөөний зохион байгуулсан “Их хуралдай”-гаас гаргасан тогтоолыг УИХ-ын Тамгын газар, Засгийн газарт гардуулж өгөх зорилготой ажээ. Тэднийг УИХ-ын Тамгын газрын ажлын албаны дарга Б.Одсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөллүүд хүлээн авч уулзсан байна.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top