Замын эрлэг “Там-Очир” ЗГ-аас 30 тэрбумыг нэхэж, намын даргаа шантаажилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Сүүлийн үед Ерөнхий сайд Сү.Батболд руу золбин нохой хүртэл боорлох шинжтэй боллоо. Цуцаж байна. Ажлаа олигтой хийгээгүй, мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг ч амжуулаагүй тул аргагүй биз ээ. Түүнээс иргэд маань их зүйлийг хүсэн хүлээсээр байна. Засгийн газрын гол үзүүлэлт нь ядуурлыг бууруулах явдал юм. Гэвч буурсангүй, улам өсөв. Иймээс түүнийг дагаад МАН-ынх нь нэр хүнд ч шороотой холилдож эхэллээ. Энэ үеэр харин С.Батболдын  намын нөхөд нүүр буруулан, “Энэ Засгийн газар хангалтгүй ажилласан” хэмээн шуугилдаж байна. Зарим нь өмхий үнэртсэн мэт ярвалзаж сууна. С.Батболдоос ч хариуцлагагүй луйварчин гэддэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хүртэл ийм үг хэлээд таахалзах нь инээдтэй, бас эмгэнэлтэй ажээ. Д.Дамба-Очир бол “Анод” банкны хэргээр золтой л шоронд орчихолгүй үлдсэн гэдгийг уншигчид мэдэх байх. Тэрээр 2008 оны сонгуулийн өмнө тус банкнаас 4,2 тэрбум төгрөг зээлээд одоо ч төлөөгүй яваа. Өвөрхангайн Лүнгийн чиглэлийн авто замыг засах нэрээр там болгож хувиргасан. Үүндээ өөрийн хөрөнгөнөөс 30 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гээд Засгийн газраас мөнгөө нэхэж байгаа юм. Зам тавих, засах ажлаа хангалтгүй хийснийг нь хүн бүхэн мэднэ. Түүний тавьсан замаар явдаг  жолооч нар үгээ барж “Там-Очир”-ын зам хэмээн нэрлэсэн нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш. Гэтэл мань хүн мөнгөө авах гээд чадахгүй болохоор С.Батболд руу шантаажийн үг чулуудаж, “Засгийн газар юм хийхгүй байна” гэж шударга дүр эсгэв. Сү.Батболд муу ажилласан нь үнэн. Харамсалтай нь “муу” гэсэн үгийг “Там-Очир” л тавих дутаадхаж гэнэ.


Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top