Монгол улс маань тэтгэмжийн улс болоод удаж байна. УИХ хэмээх хууль тогтоох дээд байгууллага нь айл болгонд хувь хүртээдэг, гишүүд нь өөрийн “нэрийн данс”-аар нэг тэрбумыг төсвөөс авч тойрог бүрmээ юм хийх нэрээр гулсуулдаг гажиг тогтолцоотой болжээ. Саяхан Засгийн газрын хуралддаанаас энэ байдал улам тод харагдав. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди асуудал оруулан ярьж байна аа. Тэрээр эх орны хишиг хувийн 1,5 сая төгрөгийнхөө 500 мянгыг нь өнгөрсөн хугацаанд олгоод дуусч байгаа гэнэ. Үлдсэн нэг сая төгрөгийг тэтгэврийн ахмадууддаа эхлээд өгөхөөр судалж буй аж. Одоогоор улсын хэмжээнд 238 мянган ахмад настан байна. Тэдэнд хишиг хувь хүртээхэд 238,6 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа юм. Энэ тухай Т.Гандийн яриаг сонссон Д.Хаянхярваа мэтийн гишүүд маш их олзуурхан “Олон удаа ярьсан даа. Бушуухан шийдэх хэрэгтэй. Чадах эсэхээ иргэддээ нэн даруй хэлье” гээд суудалдаа тогтож ядан өндөлзөв. Үнэхээр тэд нэг сая төгрөгийг бүх ахмадууддаа бэлнээр өгвөл мөнгөний ханш яаж хэлбэлзэх бол оо. Нөгөөтэйгүүр МАН-ын удирдлага Засгийн газрыг тэргүүлж байгаа болохоор 2012 оны сонгуулийнх нь томоохон сурталчилгаа ингэж хийгдэх ажээ. Өөрөөр хэлбэл МАН-ынхан 238 мянган иргэний саналыг ил цагаанаар шууд худалдаж авах нь тодорхой болж байна.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )