Бөх сонирхогчдын байнгын анхаарлын төвд байдаг Даян аварга А.Сүхбатыг тойрсон мэдээллүүд түүнийг бөхийн зүлэг ногоон дэвжээнээ эд барилдаж байхад ч, зодог тайлсан ч тасардаггүй. Нэгэн үе бөх сонирхогч ард түмнээ уран хурц барилдаанаараа цэнгүүлж байсан тэрээр сүүлийн үед аваргуудын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. А.Сүхбат аварга Дархан аварга Х.Баянмөнхийн охин Б.Баясгалан, “Ноёд” группын Буяндоржын тогооч байсан бүсгүй болох Содоо, Одоогийн эхнэр Н.Гарамханд нараас төрсөн зургаан хүүхдийн эцэг юм. 2011 оны цагаан сарын үеэр Н.Гарамханд бүсгүй амаржиж, түүнд охин төрүүлж өгч байсан нь саяхан мэт санагдана. Тэгвэл Даян аварга А.Сүхбат тун удахгүй долоо дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа гэнэ шүү. Н.Гарамхандыг дахин хөл хүнд болсон талаар түүний ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )