Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
51 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна.

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд энэ жил улаан буудайн тариалалт 85.5 хувиар нэмэгдлээ. Улмаар улаан буудай, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байна. Сэлэнгэ аймаг өнгөрсөн жил га-аас 13 центнер улаан буудай хураан авч байсан бол энэ жил урьдчилсан балансаар 16.5 центнер ургац авах тооцоо гарчээ.

Тариаланчдыг хаврын тариалалтад бэлтгэхэд зориулан Сэлэнгэ аймгийн аж ахуйн нэгжүүд 42 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.

Төсвийн тодотголоор хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top