Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Universe best songs” наадмын ялагчаар 057 хувийн дугаартай МУИС-ийн оюутан Б.Эрдэнэцэцэг түрүүлсэн билээ. “Хайрлая, хүндэлье, инээмсэглэе” уриан дор зохион байгуулагдсан уг наадмын шилдэг 25 оролцогч “UB Palace”-ын их танхимд хоёр өдрийн тоглолт зохион байгуулж, шилдгээ тодруулсан.
Өмнөх тэмцээнүүдийн ялагчид болох Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, А.Жагар, Э.Төгсбаяр нарын араас ялагчдын эгнээнд элссэн Б.Эрдэнэцэцэг хүссэн гадаадын нэг орноор аялах болон таван сая төгрөгөөр дуу бичүүлэх, БНСУ-ын “Конг Жу” урлагийн сургуульд үнэ төлбөргүй суралцах, мэргэжлийн студиэр клип хийлгэх эрх гардан авсан. Тэгвэл тэрээр хүссэн улсаараа аялах эрхээ Туркид эдлэхээр болжээ. Тиймээс тэрээр “Universe best songs”-ын хоёр хөтлөгчийн хамт Турк улсыг зорьжээ.

Сэтгэгдэл ( 3 )
iveen tetgegchidn mungiin tulj baigaa yum chin yaadgiin be chi hunii umnuus mungiin nariilaad baihdaa yaadag medrel ve
Turk baihdaa ch yahav dee taarsan ch gazraa ochij dee
тэр 2 хөтлөгч одоо юу вэ? зардлын гарз.явбал нэг нь явна биз.яагаад болохгүй гэж?