Бөхийн дэвжээнээс төрийн сэнтийрүү зүтгэж байгаа аваргын тухай 20 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Монгол бөхийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн, бөхчүүдээс анх удаа парламентад сонгогдсон дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хүч үзэж буй. Тэрбээр өдгөө улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон  нь түүнийг олны анхаарлын төвд авчирсан. Түүнийг Монгол улсын Ерөнхийлөгч болж чадах уу үгүй юу, бөх Ерөнхийлөгчтэй болох нь гэсэн олон түмэн жиг жүг хийсээр. Ямартай ч бөхийн дэвжээнээс Ерөнхийлөгчийн сэнтийрүү дөхөж яваа Б.Бат-Эрдэнэ аваргын талаарх 20 комментийг хүргэж байна.

 

  1. Тэрбээр "Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат" гэж нутаг усаар нь олон жил цоллосон нь бидний чихэнд хоногшсон. Хэрлэн голын хөвөөнд хүүдүүдийн жишгээр  хурга ишиг хариулж, бөх барилдаж өссөн гэж өөрөө дурсан ярьдаг.
  2. Түүний Аав Бадмаанямбуу нь хүүдээ “Бөх болох хүсэл зоригийг ” өгсөн.
  3.  Б.Бат-Эрдэнэ аварга үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, сонирхогчдын сумо бөхийн хэд хэдэн төрлөөр хүч сорьж явсан. Тэрбээр наадмын ногоон дэвжээнд 12 удаа түрүүлэн мандаж явсан мөч саяхан мэт санагдана. Хийсэн бүтээсэн их амжилтыг нь төр засаг үнэлж байдаг бүх гавьяа шагналаа хайрласан.
  4. Харин гэтэл өдгөө Ерөнхийлөнчийн сонгуульд нэр дэвшин явах юм гэж олон түмэн төсөөлөөч үгүй байсан биз ээ.
  5. 2004 онд Б.Бат-Эрдэнэ аварга Хэнтий аймгаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон. Биеийн тамирын  салбарынхан болон нутгийнхан нь санал тавьсны дагуу  улс төрийн амьдралд хөл тавьжээ.
  6. Бас ч үгүй тойрогтоо хамгийн сайн ажилладаг гишүүдийн тоонд ордог.
  7. Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МУИС-ийн хууль зүйн сургуульд докторантурт суралцаж, биеийн тамирын  эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж байсан бөгөөд 2003 онд УИХ-аар биеийн тамирын тухай хуулийн төслийг боловсруулахад биечлэн оролцсон юм.
  8. Түүнийг нам дотроо багийн биш, ганцаарчилсан тоглолттой гэдэг. Тэрбээр МАН-ын бусад гишүүдээс зөрж, тэмцсээр "урт нэртэй хууль"-ийг батлуулж чадсан. МАН-ын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. 2011 оны намар “Оюу толгойн гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн нэр бүхий найман гишүүний хамт ерөнхий сайд С.Батболдыг огцруулахыг шаардаж байсан удаатай. 
  9. 2008 онд УИХ-д дахин сонгогдсоноосоо хойш дахин бөхийн дэвжээнд зодоглоогүй.

10.  МАН-ын Бага хурал хоёр өдөр үргэлжлэн хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан.

11.  Тус нам анхан шатны 1260 байгууллага 220 мянган гишүүний дунд явуулсан “Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэлэлцүүлгийн үр дүнг Бага хурлын долдугаар хуралдаанаараа хэлэлцүүлэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтсон нь энэ билээ.

12.  Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр олонд хүрч эхэлсэн.

13.  Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ уул уурхайг хариуцлагатай болгох, байгаль орчныг хамгаалах, Монгол угсаатны өв соёлыг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарах гэнэ.

14.  Тэрбээр харин ч бөх хүн гэхэд орос, англи хэлийг сайн сурсан байна.

15.  Бат-Эрдэнэ багадаа энгийн монгол иргэд бидэн шиг өдрийн хоолныхоо төлөө хөлс хүчээ зориулж явж. Багадаа гэр бүлдээ нэмэр болохын тулд яс хүртэл түүж, тушааж явжээ.

16.  Харин сэтгэлийн хүч, тэвчээр, уйгагүй хөдөлмөрөөрөө л энэ амжилтын оргилд гарч чадсан аж.

17.  Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Ардчилалын үнэт зүйл, шударга ёсны илэрхийлэл бол сонгууль байдаг. МАН-аас хамгийн түрүүнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж байна.

18.  Тиймээс бусад нэр дэвшигчиддээ болон сонгуулийн штабд хандан хэлэхэд шударга, маргаангүй сонгууль зохион байгуулах зарчмыг барьж ажиллана. Мөн ард түмнийхээ шударга ёс, эв нэгдлийн илэрхийлэгч байж ажиллана” гэсэн юм.

19.  Бид Монгол Улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэх сонголтын өмнө ирчихээд байна. Энэ сонголт мэргэн байх учиртай.

 

20.  Б.Бат-Эрдэнэ аваргын фенүүд нь орон нутгийн сонгогчид тул шаггүй өрсөлдөгч гэгдээд байна.

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen (202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

ta shuu

1  |  0
ganaa(202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

demjij bn

1  |  0
ganaa(202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

teneg elbegeed 4 jil huurtlaa odoo jinhen er hun avaargaadaa sanalaa ugnu

1  |  0
anu-d(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

shaa hugiin ynhan mine. huzuugui luiwarching l delhii tanih baih

1  |  0
хэ хэ(85.234.168.141) 2025 оны 03 сарын 13

элбэгдорж худлаа ярьдгаараа Гиннест орох шахаж байгаа биз дээ...

1  |  0
ану(182.160.51.203) 2025 оны 03 сарын 13

манайхан урт хүзүүтэй хүн гэсэн болохоос ямар бөх хүн гээгүй биз дээ

1  |  0
ану(182.160.51.203) 2025 оны 03 сарын 13

манайхан урт хүзүүтэй хүн гэсэн болохоос ямар бөх хүн гээгүй биз дээ

1  |  0
ану(182.160.51.203) 2025 оны 03 сарын 13

баянаа аварга Баянмөнхийг дэлхий мэднэ Батэрдэнийг Монгол мэднэ гэдэг шиг Батэрдэнийг Хэнтийгийхэн л мэдэх байх даа харин Элбэгдоржийг дэлхий андахгүй дээ

1  |  0
ану(182.160.51.203) 2025 оны 03 сарын 13

энэ махан толгойтыг сонговол сөнөнө шүү хөдөөнийхэн энэ************хард маллуулав даа бас их зальтай гэж байгаа

1  |  0
mgll(202.21.113.140) 2025 оны 03 сарын 13

ta yalj chadnaa naad tagjgar nohoigoo hvzvvgii ni hug mushga

1  |  0
kkkk(182.160.39.31) 2025 оны 03 сарын 13

Aavarga oros angliar yarihuuuu?aaan chadahuu?...tegvel zuragtaar yarij neg saihan surprise bariach dee

1  |  0
Zochin(103.11.192.34) 2025 оны 03 сарын 13

Uls torjij taltsaj hereldeed ta nar chni yasan sonin humuus ve. Mongolchuud mongolchuudaaraa l bh heregtei shde

1  |  0
RASIST BDMAANYAMBUU AAAVTAI BATERDENE MANLAI AVARGOOO(122.201.18.49) 2025 оны 03 сарын 13

BARUUN MONGOLCHUUDIIG UZEN YADDAG BATERDENE MONGOLIIN ERUNHIILLEGCH BAIH YOS ZUIN SHAARDLAGA HANGAHGUI.ARIS UNGUUR YALGAVARLAN GADUURHAH UZLIIG SURTALCHILJ BAIGAA MAN DELHIID HAANA CH HULEEN ZUVSHUURDEGGUI CHANGA SHIITGEGDDEG HUND GEMT HERGIIG UILDEJ BAINA.MONGOL DELHIID GANTSAARAA BISH BI BUSDAAS ILUU MONGOL GEJ GANTSAARAA MONGOLIIG TULUULJ CHADAH ERHTEI GEJ ENDUUREN SHOUDAJ BAIGAA BATERDENETEI AMERIK OROS HYATAD ALI ALI NI YARIHGUI.DEER NI ANGLIAR SAIN BAINA UU GEJ HELJ UDII BOLTOL SURAAGUI HELGUI KOROLLA BAIDAG.MANAI SONGUULIIG OLON ORNII AJIGLAGCHID HARJ BAIGAA.DELHIID MONGOL GANTSAARAA BISH.

1  |  0
bukh(112.72.12.36) 2025 оны 03 сарын 13

ulsiin eronkhiilogch yamar hun bh yostoi ve.avarga mini boli

1  |  0
юм юмны түүвэр (210.242.4.253) 2025 оны 03 сарын 13

Бат-Эрдэнэ аврага ерөнхийлөгч гэж мэгээл эвгүй сонсогдож модогдоол ер нь анхнаасаа л тодорхой байгаан юм бишин бишүү

1  |  0
bi(202.21.113.10) 2025 оны 03 сарын 13

2011 ond genesiin barildaand barildaj 9 davj 10-iin davaand Tuvshinbayar avargad unasan

1  |  0
зоин(210.242.4.253) 2025 оны 03 сарын 13

эн дэдэхйн сайхан коммэнтүүдийг түүжээ харин хар тал нь энэнээс л их байгаа байхдаа

1  |  0
ккк(202.126.89.246) 2025 оны 03 сарын 13

бадмаанямбуу гэдэг чинь ээж.нь гээгүй билүү

1  |  0
Top