Амьжиргааг дээшлүүлэх төсөл хэрэгжинэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

 

Перу улсын Эрх чөлөө, ардчилал хүрээлэнгийн тэргүүн, алдарт эдийн засагч Эрнандо де Сото Монголд дахин айлчиллаа.Тэрээр 2010 онд манай улсад ирж ядуу, эмзэг бүлгийн өрхийн эд хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, амьжиргааг нь дээшлүүлэх боломж олгох чиглэлээр судалгаа хийж байсан.Эрнандо де Сото дээрх чиглэлээр  дэлхийн олон оронд амжилттай үйл ажиллагаа явуулдаг юм.Харин Эрнандо де Сото энэ удаагийн айлчлалаараа  манай улсад хийсэн судалгааныхаа дүнг танилцуулж, бүрэн хэмжээний төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцох аж. Өчигдөр энэ тухайгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцууллаа.

 

 А.Туяа. Zindaa.mn 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top