МХБиржийн 2011.04.25-ны арилжааны мэдээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 26

Өнөөдрийн арилжаагаар нийт 31 ХК-ийн 45.8 мянган ширхэг хувьцааг 34.3 сая төгрөгөөр арилжлаа.
Нийт 31 үнэт цаас арилжсанаас 8 үнэт цаасны ханш өсч, 18 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 246.6 тэрбум төгрөг болсон байна.
Топ-20 индекс 22191.65 нэгж болсон нь өмнөх өдрөөс 110.91 нэгжээр буюу 0.49% буурсан байна.
Индексийн сагсад багтах Женко тур бюро /2.06%/, УИД /4.44%/, Шарын гол /1.25%/, Хөх ган /7.49%/, АПУ /1.56%/, Адуунчулуун /0.01%/, Ээрмэл /14.98%/, Могойн гол /2.50%, Монголиа девелопмент ресорсес /2.12%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
"Гермес центр""ХК-ийн үнэт цаас 26,199 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top