Азийн хөгжлийн банкны тайланд Азийн орнуудын эдийн засагт хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт маш хүндээр нөлөөлж байна хэмээн онцолжээ. Үүнээс болж бүс нутгийн эдийн засгийн үзүүлэлтүүд энэ онд 1.5 хувиар буурах магадлалтай юм. Азийн орнуудын дотоодын зах зээлд хүнсний бүтээгдэхүүний үнэ 10 хувиар өсөх тооцоо байна. Үүнээс болж ойролцоогоор 64 сая хүний амьжиргааны түвшин буурч, нэн ядуу болж магадгүй юм. Ойрхи Дорнодод болж буй улс төрийн үймээнээс болж газрын тосны үнэ нэмэгдсэн. Тиймээс энэ хоёр салбар дахь үнийн өсөлтийг зогсоохын тулд улс орнууд тодорхой алхмууд хийх хэрэгтэй гэж Азийн хөгжлийн банкны шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )