Долларын ханш улам өснө

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Өнгөрсөн сарын турш суларч байсан ам.долларын ханш ойрын өдрүүдэд тогтмол өсч байна. “Найман шарга” зах дээр  өнгөрсөн долоо хоногийн дунд үеэр ам.доллар 1220 орчим төгрөгний ханштай байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар 1238 төгрөг болж чангарлаа. Еврог арилжааны банкууд 1738-1740 төгрөгөөр арилжиж байсан бол 1800 төгрөг болж өсчээ. Монгол банкинд өчигдөр евро 1805 төгрөгийн ханштай байв. Хятадын юанийн ханш өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхээс 4.5 төгрөгөөр, рубль 1.20 төгрөгөөр, вон 0.4 төгрөгөөр нэмэгдээд байна. Валютын ханшийн өсөлт тавдугаар сард хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ. Энэхүү өсөлт нь дулааны улирал даган идэвхждэг зам, барилга, уул уурхайн компаниудын гадаад худалдан авалт өсч байгаатай холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. 

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top