МХБиржийн 2011.04.27-ний арилжааны мэдээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 27

Өнөөдрийн арилжаагаар нийт 37 ХК-ийн 108.7 мянган ширхэг хувьцааг 106.4 сая төгрөгөөр арилжлаа.
Нийт 37 үнэт цаас арилжсанаас 12 үнэт цаасны ханш өсч, 20 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 126.6 тэрбум төгрөг болсон байна.
Топ-20 индекс 21115.16 нэгж болсон нь өмнөх өдрөөс 507.85 нэгжээр буюу 2.35% буурсан байна.
Индексийн сагсад багтах Ремикон /3.13%/, АПУ /0.96%/, Шарын гол /5.27%/, БиДиСек /2.44%/, Багануур /0.99%/, Адуунчулуун /6.87%/, Мах импекс /2.50%/, Шивээ овоо /7.24%, Говь /1.96%/, Баянгол ЗБ /7.12%/, Дархан нэхий /0.20%/, Таван толгой /2.63%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
"Гермес центр""ХК-ийн үнэт цаас 67,885 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top