Ө.Уянга гавьяатын тоглолт тун удахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө. Уянгын “Монгол-2” хэмээх хүндэтгэлийн тоглолт энэ сарын 20-нд ДБЭТ-ь болох гэж байна. Энэ нь түүний 2011 онд тоглогдсон “Монгол” концертын үргэлжлэл болж буйгаараа онцлогтой юм. Тус тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Шаравын мэргэжлийн дуурийн дуучдад зориулан бичсэн “Үүл бороо цэцэг гурав”, “Намраа гэж”, “Хавар”, “Солонго” зэрэг ари романсууд дуулагдахаас гадна  “Зүрхний хайртай эх орон”, “Аав ээж хоёр  минь”, “Таны төлөө зүтгэе” дуунууд нь эгшиглэх юм. Мөн "Чингис хаан" дуурийн Хадааны ариг дуулах гэнэ.  


Энэхүү тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд түүний хоолойтой хоршин эгшиглэдэг баритон, мецо-сопрано хоолойтнууд хамтран дуулах юм байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.11.195.189) 2025 оны 03 сарын 13

unekheer chadatai duuchin shuu

1  |  0
goyo doo(103.23.51.1) 2025 оны 03 сарын 13

Zaa naadah chin jinhene toglolt blno doo! Amjilt huseye! ♥♥♥ mundag goyo toglolt blno doo

1  |  0
Top