Дуучин жүжигчин Miley Cirus 2013-8-25нд болсон MTV-гийн VMAwards-д өөрийн We can’t stop дуугаа дуулахдаа тэрээр сахиллагагүй бамбаруушийн дүрийг гарган, хаа хамаагүй секс хөдөлгөөнүүдийг хийснээр хэвлэл мэдээллийн бай болоод байгаа билээ. АНУ-д 21 нас хүрээгүй хүнийг насанд хүрсэн гэж үзэдгүй бөгөөд анх уран бүтээлийнхээ гарааг Walt Disney-гийн хүүхдийн суваг Disney Channel-ээс эхэлж хүн бүрийн сэтгэлд хөөрхөн Hannah Montana-гийн дүрээр мөнхрөн үлдсэн Miley Cirus гэнэт гаж үйлдэл гаргаж эхлэхэд хүн бүр гайхаж эхлэх нь ойлгомжтой юм.Сүүлд түүний Wrecking Ball нэртэй дуу нь цацагдаж эхэлсэн бөгөөд энэхүү дууны клипэнд тэрээр хана цөмлөгч том бөмбөлөг дээр эхээс төрсөн биеэрэ нүцгэн суусан юм. Ийнхүү АНУ-н галзуу шар хэвлэл мэдээллийнхний яг хүсэн хүлээж таамаглаж байсан зүйлийг Miley Cyrus хийсэн бөгөөд өнөөдөрхөн тэрээр гадуур явж байхдаа хүртэл дотуур хувцас өмсөлгүй, нэвт гэрэлтдэг өмд өмсөн явж байсныг нь папппариацууд онилжээ.


Сэтгэгдэл ( 0 )