Улс төр бизнест хүчтэй эрхмүүдийн гэр бүлийн амьдрал шар хуудаснаа үргэлж л сөхөгдөж байдаг. Нарантуул Худалдааны төвийн захирал Ш.Сайхансамбуу бага залуу насандаа хатуу бэрхийг туулсан гэдэг ч хүүгээ тэр замаар явуулахыг хүсээгүй нэгэн. Тэрбээр ганц хүү С.Наранбаатарыгаа үнэтэй машин, байр орон сууцаар эрхлүүллээ гэж дуулдах ч үүнийх нь хариуг хү нь тун ч томоогүйгээр барьдаг байлаа. Тодруулбал буу гарган бусдад тулгаж танхайрсан, хурд хэтрүүлж цагдаад баригдсан, хар тамхины хэргээр шалгагдсан гээд л цуварч өгнө. Овоо босгоогүй бол шаазгай суух газаргүй гэдэгчилэн түүнийг зүгээр байхад нь цагдаагийнхан шалгаж цагдаад байдаггүй нь ойлгомжтой. Монгол Улсын Их сургуулийг хуулийн мэргэжлээр сурах хугацаандаа муу дүн, гэмт хэрэг зэргээсээ болж хоёр ч удаа тойрохоо уншуулж байсан ч ромбо энгэртэй гялалзуулж чадсан нэгэн. Харин тэрбээр ихрүүдийн аав болж Ш.Сахайнсамбууг баярлуулсан ч томоожоогүй хэвээр гэнэ.
