Монголын тэргүүн мисс өнөөдөр тодорно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13

Монголын сайхан бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia-2013” наадмын титмийн эзэд өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тодорно. Энэ тэмцээний анхан шатны шалгаруулалтанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид оролцсоноос 23 нь тунаж үлдсэн юм. Гэвч тэмцээний явцад гурван охин нэрээ татаж авснаар 20 шилдэг оролцогчтойгоор тэмцээн үргэлжилсэн. Тэмцээн өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл "Мисс Бикини", "Мисс Модель" гэсэн хоёр төрлийн шалгаруулалт явагдаад байгаа юм.

Сонирхуулахад жил бүрийн "Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгын эзэн болдог. Энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", Дэд мисс Экуадорын Гвинейд болох “Miss World tourism”-2013, гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шүүгч(202.179.20.222) 2025 оны 03 сарын 13

яг сайхан охидууд нь ордог юм уу энэ тэмцээнд

1  |  0
Top