Girls Next Door шоуны од Holly Madison багаасаа мөрөөддөг байсан мөрөөдлийн хуримаа Disney World-д өнгөрсөн лхагва гаригт хийлээ. Бизнесмен Pasquale Rotella Holly Madison нар 2 жилийн өмнө танилцсан бөгөөд хосууд аль хэдийн нэг охинтой болсон юм. Охиных нь нэрийг Rainbow Aurora Rotella гэдэг. Тэд 150 зочинтой өндөр нууцлал бүхий хурим хийсэн бөгөөд хуримын гэрчүүд усан цэнхэр өнгийн хуримын даашинзтай байсан гэж хуриманд уригдан очсон Play Boy-ийн бас нэг од хэлсэн байна.Play Boy-ийн од Holly Madison Girls Next Door шоунд оролцож байх үеэр 87 настай Hugh Hefner-ийн 3 найз бүсгүйгийнх нь нэг нь байсан юм. Алдарт Hugh Hefner Holly Madison-нд маш сайн байсан ба Holly л салая гэвэл би салах болно тэр үгнээс өмнө юу ч болж байсан би түүнээс салахгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. Одоо түүний нөхөр болох Бизнесмен Pasquale Rotella 34 настай бөгөөд Holly Madison-ноос нэг насаар л ах юм.

Сэтгэгдэл ( 1 )
Oh my gosh, being at this wedding was spectacular and these photos capture every minute PERFECTLY. Really Great Work you and your team! Hopefully when I get married you28#&17;ll be doing my pictures as well. Congrats Again to Lianna & Dean!