“Микроны босс” 120 сая төгрөгийн ашиг орлогоор тэргүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 14

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас кино театруудаар гарч байгаа киноны орлогын мэдээллийг долоо хоног бүрийн баасан гарагт зарлаж байхаар болсон билээ.

Энэ долоо хоногийн хувьд /09.05-09.12/ өнгөрсөн сард нээлтээ хийсэн “Микроны босс” уран сайхны кино тэргүүлсэн байна.

“Тэнгис”, “Өргөө” кино театруудад энэ сарын 5-12-ны байдлаар “Микроны босс” 120,744,000, “Ганц бие бүсгүйчүүд” 69,710,000, “Голланд сарнай” уран сайхны кино 33,151,000 төгрөгийн ашиг орлого олжээ. Өмнө нь кино театрууд 60 хувийн ашгийг авдаг байсан бол энэ байдлыг ШӨХТГ хянаж үзээд кино үйлдвэрлэгчдэд 50-55 хувийг өгүүлдэг болгон зохицуулсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dvv(124.158.124.171) 2025 оны 03 сарын 13

bayjij bgaa ym bna da ah nar maani. gehdee odoo ene ineedem haniadamiin kino hiihee boliod amidrald jaahan oirtmoor ym

1  |  0
Top