Жүжигчин Tom Cruise-ийн бяцхан охин Suri Cruise

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 14

Жүжигчин Tom Cruise-ийн бяцхан охин Suri Cruise өнгөрсөн сард түүний ээж Katie Holmes-ийн гэр бүлийнхэн дээр Toledo, Ohio-д очих үеэр баруун гараа гэмтээж хугалсан билээ. 7 настай Suri охиныг хурдан эдгэхийг хүссэн олон зурвас түүний гарын боолт дээр байгаагаас хамгийн ихээр олны анхаарлыг татаж байгаа хамгийн хөөрхөн зурвасаар түүний ээж Katie Holmes-ийн Би чамд хайртай... Ээж нь гэсэн зурвас олон хүмүүсийн анхаарлыг татаж байна.  Мэдээж эх хүн бүр л ингэж бичих байх л даа. Гэхдээ холливүүдийн хоёр супер одын, төрөхөөсөө л од болоод төрчихсөн бяцхан охин шүү дээ. Одоо Suri охин аав ээж хоёрыгоо салсанаас хойш New York хотод ээжтэйгээ амьдарч байгаа бөгөөд түүний хамгийн дургүй зүйл паппарациуд буюу түүний хэлснээр гадагшаа гарахаар нь орилолдоод байдаг хүмүүс юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top