Монголын хөгжмийн ертөнцөд хөвгүүдийн хамтлаг болох Камертон хамтлаг анх гарч ирэхдээ шинэ хөгжмөөс гадна нэгэн зоригтой алхмаараа залуусыг байлдан дагуулж байсан билээ. Энэ нь тэдний нүцгэн зураг буюу Камертончууд зангиагаар биеэ халхалж анх олон нийтэд дэлгэсэн юм. Бүсгүйчүүд ч нүцгэлэх тухай боддоггүй байсан тухайн үед эдгээр залуус нүцгэлсэнээрээ хамтлагийнхаа цар хүрээ, амжилтыг ахиулж чадсан гэдэг.
Харин одоо нүцгэлэх ойлголт асуудал биш болоод байна. Тухайлбал, Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлсныхаа дараа Хавайн аралд амарч байхад нь Японы нэгэн зурагчин түүний нүцгэн зургийг авч амжжээ. Усанд орчихоод чармай нүцгэн гарч ирсэн аваргын зургийг Японы сэтгүүлүүд үнэ хаялцаж, 300 сая иенийн үнэд хүргэж байсан гэнэ. Хамгийн сүүлд гэхэд л Их Британийн хөгжмийн дээд шагналт, шилдэг R”nB, поп хамтлагийн төлөөлөл, Blue хамтлагийнхан мөн л нүцгэлж шуугиан дэгдээсэн юм. Түүний араас дэлхийн даяар олон сая хэрэглэгчтэй цахим ертөнцийн гайхамшигт нээлт гэгдэж буй ”Twitter” хуудаснаа олонд танигдсан “Танхай эмээ” хүртэл нүцгэлээд амжжээ. Тэрбээр “Эд нар нүцгэлээд байхад би ч бас юугаараа дутахым! Тайчлаа...” гэжээ.





Сэтгэгдэл ( 0 )