2013 оны мисс Н.Анугийн фото зургууд

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia 2013" энэ сарын 14-нд ДБЭТ-ын тайзнаа амжилттай болж өндөрлөлөө. Эх орны маань өнцөг булан бүрээс нийт 70 гаруй оролцогчид бүртгүүлсэнээс сүүлийн шатанд шилдэг 20 оролцогчид үлдэж бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа өрсөлдcөнөөс

Cпорт мисс Ц.Амарзаяа
Мисс модель Н.Ану
Мисс фото С.Батцэцэг
Оюунлаг мисс Б.Номин-Эрдэнэ
Мисс бикинни Б.Баттогтох
Мисс авъяас Ц.Аззаяа нар тодорсон юм. Үүний дараа шилдэг 10, шилдэг 5 гэх мэт шат дарааллаар шилдэг 3 оролцогчийг тодруулсан юм.

Ингээд  "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

 Дэд миссээр Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ, Гутгаар миссээр Буянтогтохын Баттогтох нар тодорч Африкийн Экваторт болох "Miss World  tourism”-2013”, БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
odgerel(103.11.195.164) 2025 оны 03 сарын 13

ene ohin nadad 2002 onii ded miss shureeg sanagduuldag.

1  |  0
uzegch(202.179.15.175) 2025 оны 03 сарын 13

ter battsetseg gd ohin n ed naraaas arai l deeer bsiiim daaa ug n... shuulted n asuudal garsan bololtoi... mungutei l bol gehdee yu ch avch chaddag bolson tsag doooo

1  |  0
Top