34 настай дуучин John Legend хуримаа хийлээ.

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

Түүний найз бүсгүйг Chrissy Teigen гэдэг бөгөөд загвар өмсөгч хийдэг. Хосууд 2007 онд сүй тавьж ийнхүү зургаан жилийн дараа хуримаа хийлээ.  Хурим Италийн гайхалтай тансаг газар болох Como  нуурын эрэг дээр болжээ. 27 настай загвар өмсөгч сүйт бүсгүй Chrissy Teigen-ний хуримын даашинзыг алдартай одуудын имиж тодорхойлогч нар сүүлийн үед болсон оддын хуримын хамгийн сайхан даашинз нь байна хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. Хосууд хуримаа хийхдээ сүүлийн үед ихээхэн хийгддэг болсон салсаны дараах маргааныг шийдвэрлэдэг гэрлэлтийн гэрээ гэх зүйл хийгээгүй байна. Эндээс үзэхэд тэдний хайр дурлал хичнээн агуу болохыг харуулж байна гэж дэлхийн олон хэвлэл мэдээллийнхэн бичиж байна. Chrissy Teigen-ний хувьд 2008 онд  Би багаасаа л хуримаа ямар болох талаар мөрөөдөж бүүр аль хэдийн яаж хийх төлөвлөгөөгөө гаргасан байгаа гэж ярилцлага өгч байжээ. Ийнхүү түүний хүсэл олон жилийн дараа ч гэлээ биелэлээ олж хосуудын хэн хэн нь хүсч байсан мөрөөдлийн хуримаа хийсэн байна. Ингээд та бүхэндээ John Legend-ийн 2009 онд бүтээсэн, гэргий нь хамтдаа клипэнд нь тоглосон уран бүтээлийг хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top